• Өнөөдөр 2024-10-06

Зүрхний мэс заслын заалттай иргэдийг үзлэгт хамруулжээ

"Зүрх мартахгүй БУНДАН" төслийн багийн Б.Болдсайхан тэргүүтэй 16 хүний бүрэлдэхүүнтэй зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нар есдүгээр сарын 13-нд  Сайншанд сумын Нэгдсэн эмнэлэгт зүрхний мэс заслын заалттай иргэдийг үзлэгт хамрууллаа.
 
Үзлэгт нийт 88 хүн хамрагдсанаас 31 нь хүүхэд байв. Хагалгааны заалттай 10 хүн буюу долоон хүүхэд, гурван том хүнийг илрүүлж, мэс заслын хугацааг товлосон байна. “Зүрх мартахгүй БУНДАН” төслийн багийнхан өнөөдрөөс Дорноговь аймгийн Зүүнбаян, Улаанбадрах, Замын-Үүд суманд ажиллаж, зүрх судасны нарийн мэргэжлийн үзлэг хийж байгаа аж. 

Зүрхний мэс заслын заалттай иргэдийг үзлэгт хамруулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188