Энэ сарын 20-нд тоглох “Big Show” тоглолтыг “Outlaw” хамтлагийн 20 жилийн ойн тоглолттой давхцуулж зарласан гэх асуудал олны анхаарлыг татаад байгаа. Тэгвэл бид энэ асуудлын талаар тоглолт зохион байгуулагчдаас тодрууллаа.
-"Big show" тоглолтыг заавал "Outlaw" хамтлагийн 20 жилийн ойн тоглолттой давхцаж байгаа талаар сонирхож байгаа хүн олон байна. Яагаад өдрийг нь энэ сарын 20 гэж товлосон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Бид "Big Show music festival"-аа аль хоёр жилийн өмнөөс санаачлан ярилцаж эхлээд, яг жилийн өмнө энэ есдүгээр сарын 20-нд Цэнгэлдэх хүрээлэнд тоглолт зохион байгуулахаар гэрээ хийчихсэн байсан юм. Энэ ганц өдрийн ч тоглолт биш. Бид 20-нд хип хоп шоу, 21-нд амьд хөгжмийн шоу хийхээр бэлдэж байгаа. Өөрөөр хэлбэл, жил бүр болдог хөгжмийн арга хэмжээ шиг “BIG SHOW” тоглолт жил бүр болдог болно. Цаашид олон хамтлагийг нэг дор цуглуулдаг болно гэсэн үг. Бид тоглолтонд орох хамтлагуудаа удаан бодож ярилцаж тохиролцсоны үндсэн дээр сонгож авсан. Гэвч сонгогдсон хамтлагаас гурав нь энэ зуны "АLL IN HIT" тоглолтод орсон учраас хүмүүс буруугаар ойлгоод байна. Хамтлагаа солиод ахиж "ALL IN HIT" тоглолтоо хийж байна гэж бодоод байх шиг байна. Энэ бол өөр арга хэмжээ юм шүү.
"ALL IN HIT 2" тоглолт дээр бусад хамтлаг нь OUTLAW –ийн 20 жил очиж дуулахаа амалсан гэдэг яриа байна. Хамтлагуудын хооронд асуудал үүссэн юм болов уу?
-Тэр үед Outlaw хамтлагын тоглолт яг хэдэнд болох нь товлогдоогүй байсан. Яг хэдэнд гэдгийг нь мэдэхгүй 20 жилийн ойд очиж дуулнаа гээд хамтлагууд зарлачихсан байж байтал "Outlaw" хамтлаг гэнэт тайзан дээр товоо 20-нд гэж зарласан. Тэгтэл бусад хамтлаг нь аль хэдийн тайзан дээр тоглолтонд оролцоно гэж зарлачихсан. Ингээд л тэдний хувьд хэлсэндээ хүрч чадахгүй, муухай зан гаргалаа гэж бодогдохоор нөхцөл байдал үүссэн юм билээ. Тэгээд л олон нийт энийг буруугаар ойлгох нөхцөл бүрдчихсэн. Тэгэхээр тайлбарлаад ч ойлгохгүй байж мэдэх хэцүү нөхцөл байдал үүссэн байгаа нь аль аль талдаа хэцүү учраас хамтлагуудыг маань буруугаар ойлгох зүйл битгий гараасай л гэж хүсэж байна.
-Тэгэхээр Big show зөвхөн “Flash”, “No name”, “Munkhin rap” , “Татар”, “Дөрвөн зүг” хамтлагийн тоглолт биш томоохон хэмжээний хөгжмийн фестивал юм байна гэж ойлгох уу?
-Яг тийм зөвхөн энэ хамтлагуудын тоглолт гэхээс илүүтэй жил бүр зохион байгуулах томоохон "Music Festival"-ийн эхлэл нь тавигдаж байна. Едүгээр сарын 21-нд бас амьд хөгжмийн хамтлагууд байгаа. Тэгхээр шал өөр шоу арга хэмжээ шүү гэдгийг дахин дахин хэлмээр байна. Гэхдээ энэ тоглолт маань ийм сенсацитай эхэлнэ гэж бодоогүй. Хэцүү мэт харагдавч нэг бодлын үнэхээр гараа сайн байж чадлаа гэж бодож байна.
-Тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. Зочин артистууд ямар ямар хүмүүс байна. Магадгүй ойрд тайзан дээр гараагүй дуучид хамтлагууд байгаа юу?
-Урилгаар ирэх дуучид, хамтлагууд маань үзэгчдэд таалагдана гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Жишээ нь S&I хамтлаг бол ойрын хугацаанд үзэгчидтэйгээ уулзаагүй удсан . Мөн ДИЖИТАЛ, ICE TOP гэх мэт хип хопын ноён оргилууд ирнэ. Шинэ залуу үеийн төлөөллөөс VANDEBO, BATUH гэх мэт дуучид хамтлагууд ирнэ. Жил бүр зохиогдох том хип хоп, амьд хөгжмийн шоу тоглолт учраас төлөвлөж байгаа ажлууд олон байна.
Ч.ӨНӨБОЛД: “BIG SHOW” MUSIC FESTIVAL ЦААШИД ЖИЛ БҮР БОЛНО. ЭНЭ ЖИЛ БИД ЭХЛЭЛЭЭ ТАВЬЖ БАЙНА |
|