• Өнөөдөр 2025-04-23

Бог малын мялзан өвчний тандалт судалгаа хийлээ

2024-09-12,   232

Мал эмнэлгийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн газартай хамтран 12 суманд бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт судалгааг хийлээ.
 
Идэвхгүй тандалт судалгаагаар 106 малчин өрхөөс асуумж судалгаа авч, үзлэг хийн бог малын мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн сэжигтэй 41 малчин өрхийн бог малаас цусны дээжийг улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид хүргүүллээ.
 
Идэвхгүй тандалтыг хийсэнээр мал, амьтны гоц халдварт бог малын мялзан өвчний болзошгүй халдварыг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хорио цээр хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилт, орон нутгийн төрийн захиргааны байгуулагуудын ажлын уялдааг хангуулахад чиглэгдэх юм

Бог малын мялзан өвчний тандалт судалгаа хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188