• Өнөөдөр 2025-04-23

Б.БААСАНХҮҮ: МУГТ цолоо хамгаалж, бэлтгэлээ сайн хийнэ

2024-09-12,   275

      Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олимп, паралимпт алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид болон тэдний багш, дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлж, төрийн дээд шагнал гардуулж байна. Энэ үеэр Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн Б.Баасанхүү баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

      Тэрбээр “Сэтгэгдэл өндөр байна, МУГТ цолоо хамгаалж бэлтгэл сургуулилтаа сайн хийх болно. Монгол Улсын Ерөнхийлөгч шагнал гардуулж байхдаа “Удахгүй Хөдөлмөрийн баатар болоорой” гэсэн. Олимпын мөнгөн медаль хүртэж байх үед бахархах мэдрэмж төрсөн. Төрийн далбаагаа мандаж харах сайхан байсан. Би төрийн дууллаа эгшиглүүлж чадаагүй ч бусад тамирчид минь эгшиглүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүссэн” гэв.


Б.БААСАНХҮҮ: МУГТ цолоо хамгаалж, бэлтгэлээ сайн хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188