Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзулын оронд мисс Ё.Нямжав томилогдоод гурав хонож буй. Түүнийг дарга болсон даруйдаа олон хүнийг ажлаас нь халсан гэх асуудал үүсэж байгаа. Энэ талаар Ё.Нямжав өөрийн цахим хаягтаа тайлбар оруулж, өмнө нь ажиллаж байсан Ү.Оюунзулыг хангалтгүй ажилласан байна хэмээн шүүмжилжээ. Тодруулбал, “Намайг дарга болсноос хойш жилийн бүх худалдан авалтаа өөрөө хийдэг нэг дарга, хэдэн сараар орлогоо тасалж, үндсэн ажлаа умартсан мөн нэг дарга өөрсдийн хүсэлтээр ажлаа өгсөн. Ганц хогийн машин авчих сэтгэлгүй, усжуулалт, цахилгааны шийдэж чадаагүй 12 жил болсон газар байна. Орчин үеийн цэцэрлэгт хүрээлэн болгоход үнэндээ хол байна. Төсөв мөнгийг нь шийддэг газрууд анхаармаар байна. Дашрамд хэлэхэд мисс гэдэг чинь мэргэжил, ур чадварын нэр, хэмжүүр биш” гэжээ.
Тэгвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ОНӨТҮГ-ын даргаар томилогдоод удаагүй байгаа Ё.Нямжавыг танилцуулж байна. Тэрбээр "Монголын сайхан бүсгүй-2001" улсын уралдааны алтан эрдэнийн өргөмжлөлт мисс билээ. Шанхай дахь Ерөнхий консулаар ажиллаж байгаад өнгөрсөн жил эх орондоо ирсэн. Мөн Сүхбаатар дүүргийн социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны даргаар ажиллахын зэрэгцээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гадаад бодогын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй. Завхан аймагт төрж, өссөн.
| Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхнийг хогны машингүй, усжуулалт, цахилгаанаа шийдэж чадаагүй 12 жил болсныг илчилсэн Ё.Нямжав гэж хэн бэ |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |