• Өнөөдөр 2024-10-06

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна

2024-09-11,   101

Аргын тооллын: 2024 есдүгээр сарын 11, Лхагва гараг
 
Наран ургах шингэх: 06:24-19:13
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.
 
Барилдлага: Идэрийн барилдлагатай өдөр
 
Билгийн тооллын 8, Буд гараг. Эрхтэний тэнгэрт одтой, Намрын дунд харагчин тахиа сарын найман цагаан шар бар өдөр. Модон хохимой өдөр
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:24-19:13
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Мод
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна. 
Өдрийн сайн цаг ньХулгана цаг: 23.40-01.40 цаг, Үхэр цаг: 01.40-03.40 цаг, Луу цаг: 07.40-09.40 цаг, Могой цаг: 09.40-11.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Нохой цаг 19.40-21.40 цаг болой 
Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188