“The Lemons” хамтлагийн уламжлал болгон зохион байгуулдаг “Red Party” тоглолт 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18:00 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд байрлах “Happy Park”-д болно. Энэ удаагийн “Red Party” тоглолт нь тэдний "Залуу Ленины ойролцоо 3 давхарт" хэмээх хоёрдахь цомгоо кассет хэлбэрээр хэвлэсний баяртай давхцаж байгаагаараа онцлогтой бөгөөд өмнөх тоглолтуудаасаа онцлог болгон анх удаа задгай талбайд тоглохоор төлөвлөсөн юм.
“Залуу Ленины ойролцоо 3 давхарт” хэмээх хоёрдахь цомог кассет хэлбэрээр хэвлэгдэн ирлээ
The Lemons хамтлаг уран бүтээл туурвиж эхэлсэн цагаасаа хойш бүх уран бүтээлээ CD, пянз болон кассет гээд хөгжмийн бүх төрлийн форматаар гаргаад байна. Цөөн тоогоор хэвлэгдэн ирсэн кассет зөвхөн 09 дүгээр сарын 13-ны өдөр тоглолтон дээр зарагдах болно. Мөн шинэ кассетанд тус хамтлагийн арга хэмжээнд тэр бүр тоглогдоод байдаггүй 11 дуу багтсан байна.
“Red Party болон Кассетны баяр” тоглолтод 5 уран бүтээлч зочноор оролцоно
“Монгол Микс Прожект” ХХК-ны хамт олны зохион байгуулж буй уг тоглолтод зочин уран бүтээлчээр “Play time” амьд хөгжмийн фестивалийг үндэслэгч Д.Нацагдорж буюу DJ George оролцоно.
Түүнчлэн сүүлд The Lemons хамтлагтай хамтарч тоглолт хийсэн, Монголын амьд хөгжмийн томоохон төлөөлөл болох “A Sound” хамтлаг оролцох юм. Мөн сүүлийн үед хүүхэд залуусын дунд хит болж буй маш олон жанраар тоглодог ба ямар нэг тогтсон жанрт баригддаггүй гэж хэлж болохуйц өөрсдийн гэсэн онцлогтой Uudee’s swashbuckling dandies хамтлаг оролцох болно.
Үүнээс гадна “The Colors” хамтлагийн гишүүн DJ Nomtii, бие даан уран бүтээл туурвидаг DJ Roxy нар хүрэлцэн ирж нэгэн үдшийг хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүлэхээр бэлджээ.
Шинэ уран бүтээлийн ажилдаа эргэн орлоо
Сүүлийн жилүүдэд шинэ уран бүтээл хараахан гаргаагүй The Lemons хамтлаг нь энэ жилээс шинэ уран бүтээлээ гарган шүтэн бишрэгчдээ дахин байлдан дагуулахаар төлөвлөөд байна.
“Red Party болон Кассетны баяр” тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр BTF, Levi’s, Peppermint, хамтран зохион байгуулагчаар “Монгол Микс прожект” ХХК нар ажиллаж байна.
Тасалбарыг үзэгч та бүхэн:
Shoppy.mn /https://shoppy.mn/products/red-party-lemons-240913/
Өөрт ойрхон GS25 сүлжээ дэлгүүрүүдээс 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл
Late bird буюу 70,000 төгрөгөөр хямдралтай үнээр худалдан авах боломжтой.
Мөн тасалбарыг тоглолт болох өдөр буюу 09 дүгээр сарын 13-ны өдөр Happy park-н үүдэнд 100,000 төгрөгөөр борлуулна.
Мэдээж БРИТТО КАРТ-тайгаа ирээд:
Үүднээсээ TAX 20% OFF үнээр авах
Үүднээсээ картаа захиалан CU-ийн GET Coffee 2 -ыг авах эрх
HAPPY COCKTAIL 50% OFF үнээр авах гээд олон олон давуу талууд таныг хүлээж байна.
“Red Party болон Кассетны баяр” тоглолтоор уулзацгаая…
| “Red Party болон Кассетны баяр” тоглолт |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |