Хутаг-Өндөр-Тэшиг улсын хил чиглэлийн авто замын 44 дэх км буюу Булган аймгийн Тэшиг сумын нутагт байрлах Эгийн голын гүүр 2024 оны 07-р сарын 23 ны өдрийн 20:30 цагийн байдлаар үерийн улмаас зорчих боломжгүй болжээ. Тодруулбал гүүрийн 2 талын ус давуулах далан хэвийн ажиллаж байгаа боловч хөдөлгөөн нэвтрүүлэх боломжгүй болсон ба үерийн усны түвшин 60-70см гүнтэй ширүүн урсаж байна.
Давуулах далангаас гүүр хүртэлх 500м шороон далан дундаа 70-80м орчим сэтэрчээ. Булган аймгийн Онцгой байдлын газар, Булган АЗЗА ТӨХК, Тэшиг сумын засаг даргын тамгын газартай хамтран тус чиглэлийн замыг үерийн ус татартал тодорхойгүй хугацаагаар хаалаа. Тухайн авто зам, гүүрийг хариуцагч "Булган АЗЗА" ТӨХК-ийн албан хаагчид болон "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын хяналтын инжeнeрүүд газар дээр нь хохирлын тоо хэмжээ болон цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан шуурхай ажиллаж байна. Иймд иргэд, жолооч тээвэрчид та бүхнийг тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулъя.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ
| Эгийн голын гүүр усанд автсан тул Тэшиг чиглэлийн авто замыг тодорхойгүй хугацаагаар хаажээ |
|
KOICA-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Наныг хүлээн авч уулзлаа
2026-09-16 15:47:41
ДӨЖИРСӨН НИЙГЭМ
2026-09-16 13:16:47
АНУ-ын газрын тосны нөөц нэмэгдсэнээр үнэ нь тогтворжиж байна
2026-09-16 12:06:52
Н.УЧРАЛ: Хууль зүй, дотоод хэргийн сайд, хуулийн байгууллагын зарим удирдлагыг ажлаас нь чөлөөллөө
2026-09-16 10:52:45
Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх форум эхэлжээ
2026-09-16 10:22:05
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-09-16 09:27:14
ДЭЛХИЙГ ШУУГИУЛЖ БУЙ САГСЧИН КЭЙТЛИН КЛАРК ГЭЖ ХЭН БЭ
2026-09-16 08:57:01
Г.ЗАНДАНШАТАР:Хуулийн байгууллагад хамт очъё. Ард түмний эргэлзээг тайлж, хамт шалгуулъя.
2026-09-16 08:54:18
Бүтээл “төрүүлдэг” ЗУРШИЛ
2026-09-16 08:52:00
"Хэн ч тийм гүнээс намайг хайж зүрхлээгүй"
2026-09-16 08:44:24
ТЭГЭЭС ЭХЭЛСЭН ТОЛГОЙТЫН ХҮҮГИЙН ЗАМНАЛ
2026-09-16 08:36:39
Ш.БАТСУУРЬ АВАРГЫН ОХИН НАРАНТУЯА: Аавынхаа дулаан өвөрт эрхэлж, далай мэт хайранд умбаж өссөн дөө
2026-09-16 08:34:45
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-09-16 07:38:32
2026-09-16 07:04:04
ХАГАС ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ Ч 200 САЯ ТӨГРӨГИЙН “МУУ ЗЭЭЛ”-ЭЭ ТӨЛДӨГГҮЙ ГОРГОР, ГҮРГЭР ГИШҮҮН Б.ТУЛГА
2026-09-16 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-09-16 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-16 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвижна
2026-09-16 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |