2021 онд батлагдсан Музейн тухай хуульд “Музейн үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд эрхэлнэ” гэж тусгасан.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой хууль хооронды уялдааг хангах хүрээнд өнөөдөр Төрийн өмчийн 10 музейд тусгай зөвшөөрлийг Соёлын сайд Ч.Номин музейн удирдлагуудад гардууллаа.
Энэхүү тусгай зөвшөөрөл нь төрөөс музейн үйл ажиллагаа явуулах баталгааг хангаж, дэлхий дахины хөгжлийн зүй тогтлын дагуу хөгжих олон боломжийг бүрдүүлэх юм.
Монгол Улсын Соёлын яамнаас музейн засаглалыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, дэд бүтцийн хангамжийг сайжруулах, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх асуудлыг нэгдсэн бодлоготойгоор үе шаттай хэрэгжүүлэх замаар музейн тогтвортой хөгжлийг хангаж, олон улсад өрсөлдөх чадвартай, нийгэм, эдийн засгийн өндөр өгөөжтэй музейн үндэсний сүлжээг бий болгох бөгөөд музейг хөгжүүлэх стратегийн баримт бичиг боловсруулах ажлыг хэрэгжүүлж байна.
| СОЁЛЫН САЙД Ч.НОМИН ТӨРИЙН ӨМЧИЙН 10 МУЗЕЙН УДИРДЛАГУУДАД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ГАРДУУЛЛАА |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |