“Монгол Улсад ДОХ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, үндэсний тогтолцоог бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн үндсэн хүлээн авагч, салбар хүлээн авагч нарын гэрээ хүлээлцэх албан ёсны уулзалт боллоо.
ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сан нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг бөгөөд 2003 оноос хойш үндсэн хүлээн авагч болох Эрүүл мэндийн яамаар дамжуулан төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
Глобаль сангийн 2023-2028 оны шинэчилсэн стратегийн үндсэн зорилт нь тусламж үйлчилгээний үр дүн, тогтвортой байдлыг хангахын тулд хүн-төвтэй нэгдсэн тогтолцоог сайжруулах, өвчлөлд өртөж байгаа олон нийт болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, манлайллыг нэмэгдүүлж, хэнийг ч орхихгүй байх, ингэхдээ эрүүл мэндийн тэгш хүртээмж, хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангана гэж заасан байдаг. 2024-2026 онд Монгол Улсад хэрэгжих шинэ төслийг Глобаль сангийн стратегийн үндсэн зорилтыг суурь болон Монгол улсын ДОХ, сүрьеэтэй тэмцэх хариу арга хэмжээ, үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөнд үндэслэн боловсруулж 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 2026 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд хэрэгжүүлэх юм.
Гурван жилийн хугацаанд 14.1 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих “Монгол Улсад ДОХ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, үндэсний тогтолцоог бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн зорилго нь Монгол Улсад сүрьеэгийн тусламж, үйлчилгээг цогц, тогтвортой, хүний эрхэд суурилсан, үр ашигтай, дэвшилтэт хэлбэрээр хэрэгжүүлэх замаар 2030 он гэхэд сүрьеэгийн дарамтыг бууруулах, ХДХВ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх интервенцийг өргөжүүлэх, эрт илрүүлгийг эрчимжүүлэх, эрүүл мэндийн цогц, чанартай, “хүн төвтэй” үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, халдварын тархалтыг бууруулах хэмээн тодорхойлсон.
Төслийг үндсэн хүлээн авагчаас гадна 8 салбар хүлээн авагч байгууллагууд хэрэгжүүлэх бөгөөд өнөөдөр болсон гэрээ хүлээлцэх албан ёсны уулзалтын үеэр Халдварт өвчин судлалын үндэсний төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд гэрээгээ хүлээн авлаа.
Уулзалтын үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга, Төслийн захирал Д.Баярболд “Төслийн үндсэн хүлээн авагч ЭМЯ-ны зүгээс салбар хүлээн авагч байгууллагуудад өгөх үүрэг, чиглэл”, Төслийн зохицуулагч Ж.Нарангэрэл “Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийг хэрэгжүүлэх гэрээний анхаарах асуудал”-ыг танилцуулсан бол ШШГЕГ-ын Эмнэлгийн мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Ч.Лхамсүрэн өөрийн байгууллага, удирдлага хамт олны өмнөөс төслийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих ангид хэрэгжүүлэх болсон талархал илэрхийлээд төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, төслийн гэрээний шалгуур үзүүлэлтэд хүрч ажиллахаа амласан
| Глобал сангийн дэмжлэгтэй хэрэгжих төслийн үндсэн болон салбар хүлээн авагч нар гэрээгээ хүлээж авлаа |
|
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |