УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь 2018-2023 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Төсвийн тухай хуулиар тогтоосон төсвийн алдагдал, нийтийн өрийг хязгаарлах төсвийн иж бүрэн байдлыг хангаж, төсвийн гадуурх ажил, үйлчилгээг ил тод болгож улмаар төсвийг олон нийтийн болон мэргэжлийн байгууллагын нэгдсэн хяналтад оруулахад дэмжлэг үзүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлж ажилласан. Нийгэмд болон УИХ-ын хүрээнд төсвийн хяналтыг сайжруулах, алдагдалгүй, өр үүсгэдэггүй төсөвтэй болох Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх дуу хоолой нэмэгдсэн гэж үзэж байна. Нийтийн санхүүгийн сахилга батыг нэмэгдүүлэх нь чухал байна. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын гишүүнээр сонгогдсон Та бүхэн илүү санаачлагатай ажиллах цаг үе ирсэн учраас энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.
Төсвийн тогтвортой байдлын бие даасан, хараат бус байдлыг хангаж, гишүүдийн цалин, урамшууллыг нэмэгдүүлсэн. Нөгөөтэйгүүр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар төсвийн шинжилгээ, судалгааг шинэ шатанд гаргахад Монгол банк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо бие биедээ дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг заасан гэв. Мөн тэрбээр цааш нь үндэсний эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад цогц шинжилгээ судалгаа хэрэгтэй гээд сүүлийн 12 жил буюу уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортолж ирснээс хойших эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулсан юм.
Тухайлбал, энэхүү баялгийн нөлөөлөл импортыг эрс нэмэгдүүлсэн байдаг. Инфляцийг хөөрөгдөж буй нэг гол хүчин зүйл бол импорт. Импорт нь ханшийг хөөргөж байна.Төлбөрийн тэнцлийн алдагдал төгрөгийн ханшийг сулруулж иржээ. Ханшийн нөлөөлөл үндэсний үйлдвэрлэгчдэд дарамт болж, татвар өндөр байна. Импортын хяналт сул учраас татвараа шударга төлдөг нь эргэлзээтэй юм. Тиймээс татварын орлоготой холбоотойгоор татварын реформыг зайлшгүй хийх шаардлагатай байна. Төсвийн зарлага талд нийтийн сахилга батыг нэмэгдүүлэх, бие даасан ил тод байдлыг буй болгох, хөндлөнгийн мэргэжлийн судалгаатай байх цогц шинэчлэл хэрэгтэй. Үүний тулд төсвийн зарлагын реформ мөн хийх шаардлагатай. Өнөөдөр бүх төрлийн сангуудын хяналт, харилцаа нь төсвийн сахилга батыг ноцтой зөрчиж байгаа. Энэ бүхнийг засч залруулахын тулд эдийн засгийн мөчлөг дагасан бус сөрсөн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү зөвлөл чухал үүрэг хүлээж байна.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулж, байнгын орон тооны ажиллах мэргэжлийн зөвлөлийг байгуулсан. Зөвлөлийн босгыг өндөрсгөж, эрх мэдлийг нэмэгдүүлж, улстөрөөс ангид биеэ даасан байдлыг хангахыг зорьсон. Тэгэхээр та бүхэн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шинэчлэлийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахыг хүсье гээд анхаарч ажиллах үүрэг, чиглэлийг танилцуулсан.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хөгжлийн бодлого тогтвортой, урт хугацаанд байхаар заасан. Төсвийн реформ, төсвийн зарлагын реформ, энэ дотор нийтийн санхүүгийн реформ, сангуудын реформуудыг хийхийн тулд судалгаа нотолгоон дээр үндэслэн дүгнэлт, зөвлөмж гаргаж УИХ-ыг шийдвэр гаргахад туслалцаа үзүүлж ажиллах ёстой. Зөвлөл нь Засгийн газраас хараат бус байж Төсвийн байнгын хорооноос хэрэгжүүлж байгаа төсөв, татварын реформд дэмжлэг үзүүлэх, төсвийн бодлогын чиглэлээр бие даасан, мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмж гарган Улсын Их Хурлын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж ажиллах ёстой. Мөн зөвлөл эдийн засгийн таамаглалын, төсвийн эрсдэлийн болон төсвийн тогтвортой байдлын, бодлогын нөлөөллийн шинжилгээний тайланг сар, улирал бүрээр гарган хуралдаанаараа хэлэлцэн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд танилцуулж, олон нийтэд мэдээлэх ба хагас жил тутам олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах ёстой гэх зэргээр үүрэг, чиглэл өглөө.
Уулзалтад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Төсвийн хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж, Төсвийн байнгын хорооны гишүүн Д.Сандаг-Очир нар оролцлоо
| УИХ-ын дарга Г.Занданшатар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө |
|
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |