Өмнөговь аймгийн Ханбогд суманд том оврын автомашин жолоодож явсан 26 настай Г гэх залуу осолд орж, Ханбогд сумын эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, түүний духны яс бяцарсан, ухаангүй байгаа аж. Осол юунаас болж гарсан талаар түүний эхнэр О.Ундралаас тодрууллаа. Тэрбээр “Нөхрийн барьж явсан автомашиных нь дугуй нь хагарсан юм билээ. Тэгээд дугуйгаа нөхөж, хийлээд, хий орсон эсэхийг нь шалгаж байтал дугуй нь буудсан гэсэн. Тухайн үед хоёулаа явж байсан юм билээ. Хамт явсан хүн нь Өмнөговь аймгийн эмнэлэгт хэвтэж байгаа. Хоёр нь нүд нь гэмтсэн гэсэн. Надад үүнээс өөр мэдээлэл байхгүй байна. Нөхрийгөө Улаанбаатар хотын эмнэлэг рүү яаралтай шилжүүлмээр байна. Онгоц хөлслөх юм бол 44 сая төгрөг хэрэгтэй юм байна. Саяхан Шадар сайдын Ажлын албанаас онгоц гаргаж өгөх талаар ярилцаж байна. Эргээд хариу хэлнэ гэсэн” гэв.
Харин маргааш 08:30 цагт Өмнөговь аймаг руу ОБЕГ-ын 111 дүгээр ангийн нисдэг тэргээр явуулж, осолдсон иргэнийг ГССҮТ-д хүргэхээр болсныг Шадар сайдын Ажлын албанаас мэдэгдсэн билээ.
| О.УНДРАЛ: Нөхөр минь дугуйгаа нөхөөд, хий орсон эсэхийг нь шалгаж байтал дугуй нь буудчихсан гэсэн |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |