Улсын заан Б.Серикийн барилдах эрх сэргэжээ. Монголын Үндэсний бөхийн холбооноос Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан. Учир нь, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-нд “Ургацын баяр-2023” улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болсон. Тус барилдааны хоёрын даваанд улсын заан Б.Серик, сумын заан А.Тодмагнайтай барилдаж, давсныхаа дараа түүний шанаан дээр дарж боссон нь олны шүүмжлэлд өртөөд байсан. Тэрбээр өнгөрсөн бямба гарагийн барилдаанаар зургаа дахь удаагаа хөлийн цэцээр ажиллаж, шийтгэл нь дууссан аж. Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Алдар хүндийг 20 жил хичээн байж босгодог. Харин унахдаа тулбал таван минут л хангалттай. Зургаан барилдааны турш хөлийн цэц хийж үзлээ. Бас л чанга ажил байна. 600 гаруй сумын заан энд тэнд тачигнаад уран, хурдан, шуурхай гэж чигтэйхэн. Тэднийг нүд салгахгүй харах ч бас чанга шүү. Цэц, засуулын ажил ямар хэцүү вэ гэдгийг ойлгосон зургаан барилдаан байлаа. Хэдэн жилийн дараа нутгийнхаа наадамд хөлийн цэц хийх туршлагатай болсон” хэмээсэн байв.
| Улсын заан Б.Серикийн барилдах эрх сэргэжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |