Налайх дүүргийн аж үйлдвэрийн парк 2019 онд ашиглалтад орсон. Одоогийн байдлаар гурван аж ахуйн нэгж тогтмол үйл ажиллагаа явуулж, найман аж ахуйн нэгжийн үйлдвэрийн бүтээн байгуулалт 80-90 хувьтай үргэлжлэн, 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах хүсэлтээ өгөөд байна. Тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг энэ онд багтаан эхлүүлэхийн тулд цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.
Багахангай дүүргийн үйлдвэрлэл, технологийн паркийн 50 га талбайд хөнгөн үйлдвэрлэл, 60 га талбайд хүнд үйлдвэрлэл явуулахаар төлөвлөжээ. Нэг аж ахуйн нэгж үйлдвэр, цахилгаан станц байгуулахаар ажиллаж байна. Тухайн аж ахуйн нэгжийн зүгээс станцын барилгын ажил эхэлмэгц 20 мВт хүчин чадлыг Улаанбаатар хотын төвийн эрчим хүчинд нийлүүлэх саналтай байгаа аж. Үүний тулд эрчим хүч дамжуулах 4.7 км шугамын төсвийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ нийслэлийн удирдлагуудад илэрхийлсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:Үйлдвэр, технологийн паркийн тухай хууль батлагдсан. Уг хуулийн гол агуулга нь төрийн зүгээс үйлдвэр, технологийн паркийн газар, дэд бүтцийн асуудлыг шийдэж, татварын таатай орчныг бүрдүүлэхэд оршиж байгаа. Тийм ч учраас өнгөрсөн онд нийслэлээс Налайх дүүргийн аж үйлдвэрийн паркийн эрчим хүч болон усан хангамжийн асуудлыг шийдвэрлэж өгсөн. Цаашид цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын асуудлыг шийдэхээр тус паркийн удирдлагуудтай ярилцлаа. Мөн Багахангай дүүргийн аж үйлдвэрийн паркаас Улаанбаатар хотод нийлүүлэх эрчим хүчийг холбох агаарын шугамын төсвийг нийслэлээс шийдэж өгнө.
| Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг түшиглэн хөдөө аж ахуйн кластерийг хөгжүүлнэ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |