• Өнөөдөр 2025-05-14

НОБГ: Автомашинтайгаа цасанд суусан иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа

2024-01-13,   261

Өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 13-ны 08:53 цагт Багануур дүүргийн гуравдугаар хороонд Төмөр замын гармын хажууд автомашин цасанд суусан бага насны хүүхэд дотор нь байгаа гэх дуудлага мэдээлэл ирсэн.
 
Дуудлага мэдээллийн дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид хүрэлцэн очиход 4 настай эмэгтэй, 30 настай эмэгтэй, 50 настай эрэгтэй нар байсныг аюулгүй байдлыг нь хангаж, автомашиныг татан гаргаж ажиллалаа.
 
Энэ сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд автомашин нь цасанд суусны улмаас 4 иргэн /2 хүүхэд/ осгож нас барсан харамсалтай хэрэг гарсан.
 
Цаг агаарын хүйтрэлт, олон удаагийн орсон цасны улмаас орон нутгийн замд цасны зузаан харилцан адилгүй, авто замын зорчих хэсэг халтиргаа гулгаа ихтэй байна.
 
Иймд иргэд орон нутгийн замд зорчихдоо зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгон зорчихыг анхааруулж байна.

НОБГ: Автомашинтайгаа цасанд суусан иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188