• Өнөөдөр 2025-05-14

С.БАТХҮҮ: Автомашин нь цасанд суусны улмаас амиа алдсан дөрвөн иргэний хоёр нь хүүхэд байсан

2024-01-13,   1389

        Сүхбаатар аймгийн Дарьганга суманд цасанд машин суусны улмаас давран хүн амиа алдсан хэргийн талаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад С.Батхүү мэдээлэл өглөө. 
 
        Тэрбээр "Энэ оны нэгдүгээр сарын 11-ны 15:45 цагийн орчимд Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын утсанд тухайн аймгийн Дарьганга сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт таван иргэн автомашинд осгосон байдалтай, дөрвөн иргэн ухаангүй, нэг иргэн ухаантай байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тухайн автомашинд явсан нэг иргэнийг ойролцоох малын эрэлд явсан иргэн олж, айлд хүргэж түргэн тусламж дуудаж үзүүлсэн. Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэв. 
 
Харамсалтайгаас амиа алдсан дөрвөн иргэний хоёр нь хүүхэд байжээ.

С.БАТХҮҮ: Автомашин нь цасанд суусны улмаас амиа алдсан дөрвөн иргэний хоёр нь хүүхэд байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 19:38:18
    Үүззк: Аав ээжтэйгээ явсан юму эсвэл унаанд дайгаад явуулчихсануу айдаа хүүхэд л хэцүү юмдаа хүрзтэй явж блда цас зуд шавар шавхай гээд хаана ч юуч таарах учир багажтай явж бай
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188