• Өнөөдөр 2024-05-07

Солонгосын дуучид Монголд тоглолтоо хийнэ

2024-01-13,   419

      БНСУ-ын алдарт дуучид болох MC SNIPER, BLOO, KIM HYUN JOONG /F4/ нар хамтарсан тоглолтоо Монгол Улсад Гэгээн Валентиний өдрийг тохиолдуулан хийх гэж байна.
 
      2024 оны хоёрдугаар сарын 17-нд "Буянт-Ухаа" цогцолборт ганцхан удаа болох "Your Valentine" кпоп оддын тоглолтод Thunder, Choijoo, A Sound, Vandebo, Gangbay, Rooсkie зэрэг Монголын хамтлаг, дуучид оролцох юм байна. 
 
       Энэхүү тоглолт нь Монгол, Солонгосын соёлын харилцааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн Валентиний хамгийн том фестиваль гэдгээрээ онцлогтой гэж зохион байгуулагчдын зүгээс мэдээлж байна. Цаашид жил бүр Солонгосын алдарт дуучид, хамтлаг Монгол Улсад тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа аж. 
 

Солонгосын дуучид Монголд тоглолтоо хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188