Шадар сайд С.Амарсайханы 2024 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр тушаалаар 2024 оны нэгдүгээр сараас Үндэсний болгон нутагшуулж буй Олон Улсын стандартыг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй болгох, сурталчлах, үр ашгийг нэмэгдүүлэх, стандартын талаарх иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсад мөрдөгдөж буй MNS, ISO стандартуудын цахим мэдээллийн санг бүх нийтээр нээлттэй харах боломжийг бий болгохыг Стандарт хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаярт үүрэг болгосон.
Үүний хүрээнд Стандарт хэмжил зүйн газрын мэргэжилтнүүд Олон Улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын Ази, Номхон далайн бүсийн зохион байгуулагч Стив Лоуэс болон ISO-ийн Арилжааны бодлого, маркетингийн багийн мэргэжилтэнтэй цахимаар хуралдаж, хамтран ажиллахаар харилцан тохиролцсон.
Цаашид Олон Улсын болон бүс нутгийн, гадаад орны үндэсний болгон нутагшуулж буй стандартуудыг Монгол Улсын иргэн аж ахуй нэгж бүр үнэ төлбөргүй харах боломжоор хангахаар ажиллаж байна.

| Олон Улсын стандартын цахим мэдээллийн санг бүх нийтэд нээлттэй болголоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |