Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дмитрий Николаевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Беларусь Улсаас Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг онцлон, амжилттай хэрэгжиж байгаад талархал илэрхийлэв.
Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Сан, Беларусийн Суурь Судалгааны Сан хооронд байгуулсан 2002 оны санамж бичгийн дагуу жил бүр 2-3 төсөл шалгаруулан санхүүжүүлж байна. Энэ хамтын ажиллагааг улам өргөжүүлж жил бүр 3-4 төсөлд санхүүжилт олгох талаар ярилцлаа.
"Тэрбум мод” санаачилгын хүрээнд Беларусь улсын Ойн аж ахуйн яамтай хамтран ажиллаж, ойн нарийн мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж ажиллуулах, туршлага хуваалцах, Монгол орны хөрс, байгалийн онцлогт тохирох мод бутны талаар хамтарсан судалгаа хийх, Монголын мэргэжилтнүүдийг Беларусь улсад дунд болон богино хугацааны сургалтад хамруулах зэргээр хамтарч ажиллахаар тохиров.
Мөн их сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр тусмаа ХААИС болон Беларусь улсын хөдөө аж ахуйн академи хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд талууд хамтран ажиллахаар тохирсон.
Беларусь Улсын Засгийн газраас олгож буй тэтгэлэг, Беларусь улсын Ерөнхийлөгчийн 2018 оны “Тэтгэлгийн тухай” зарлигийн дагуу Монгол Улсын иргэнд олгох тэтгэлгийн квотыг нэмэгдүүлэхийг Беларусийн тал дэмжиж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн мэргэжлийн боловсролын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, боловсон хүчин бэлтгэхэд Беларусийн тал дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Энэ оны нэгдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Минск хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын 7 дугаар хуралдаанд хэрхэн оролцох асуудлаар талууд санал солилцлоо.
| Ойн мэргэжилтэн бэлтгэхэд Беларусь Улс дэмжлэг үзүүлнэ |
|
Х.НЯМБААТАР: Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
2026-04-23 11:44:27
ХОРИОД ЖИЛ НОМЫН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ ГУРВАН ХҮҮХДЭЭ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАСАН А.БАЙГАЛЬМАНДАХ
2026-04-23 08:44:12
У.Нямхүү “Нүүдлийн мал аж ахуйн отор нүүдэл” симпозиумд илтгэл тавилаа
2026-04-23 08:31:32
"САНЬЯА-2026" элсний наадмын нээлт боллоо
2026-04-23 08:10:38
ИРГЭД ҮНИЙН ӨСӨЛТӨД “ӨРЦЛҮҮЛЖ”, ХҮНСНИЙ ЗАХУУД ХҮНГҮЙДЭЖ БАЙНА
2026-04-23 07:52:56
УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ЭРТ БОСДОГ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ
2026-04-23 07:08:37
Г.МЯГМАРРАГЧАА: ХАЛИУН БУГА АГНАСАН ЭТГЭЭДИЙГ СҮҮЛИЙНХЭЭ МАХЫГ БОГЦОНДОО ХИЙЖ БАЙХАД НЬ ОЧТОЛ ХУТГА БАРИАД, УЛАНГАСАН ДАЙРЧ БАЙЛАА
2026-04-23 07:00:00
ҮРТЭЙ, ҮНДЭСТЭЙ БОЛГОНЫГ ХАМГААЛАГЧДЫН ХАВАР
2026-04-23 07:00:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-04-23 07:00:00
2026-04-23 07:00:00
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо
2026-04-22 12:46:31
“Чингис хаан” үндэсний музей Казахстаны ШТУЗХ-тэй хамтарч ажиллана
2026-04-22 10:42:32
Дархан хотын хүндийн өргөлтийн холбоонд ком штанг бэлэглэв
2026-04-22 09:18:32
Гандболчид "САНЬЯА-2026" элсний наадмын тэмцээнээ эхлүүллээ
2026-04-22 08:33:47
СЭТГЭЛД ХОНОГШИМ ДУУ ХООЛОЙ, ЖИНТЭЙ ДҮРИЙН ЭЗЭН Ц.ЦЭРЭНБОЛД
2026-04-22 08:16:42
ТАНИЛЦ:"МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ" ТИТМИЙН ЭЗЭД
2026-04-22 08:00:00
ДАРХАНД ГУРВАН ХҮҮХДИЙГ АВАРСАН АВРАГЧ Н.ЦОГБАЯР: АЖИЛДАА ЯВЖ БАЙГААД ӨНДРӨӨС УНАХ ГЭЖ БАЙСАН ИХЭР ХҮҮХДИЙГ АЗААР ХАРЖ, АМЖИЖ АВАРЛАА
2026-04-22 08:00:00
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-04-22 07:00:28
МОНГОЛЫН ТӨРИЙГ УДИРДСАН ХҮН БҮХЭН ХУЛГАЙЧ БОЛЖ ДУУСДАГ
2026-04-22 07:00:00
2026-04-22 07:00:00
ШҮҮХЭЭС ХОЁР ЖИЛИЙН ЯЛ СОНССОН УИХ-ЫН АСАН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН УИХ-ЫН ДАРГА АСАН З.ЭНХБОЛДОД НҮҮРСНИЙ 407 КМ ЗАМ БЭЛЭГЛЭСЭН БАРИМТ
2026-04-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |