• Өнөөдөр 2025-05-14

ЗУРХАЙ: Үс засуулбал сүлд тэнэж одно

2024-01-10,   509

      Аргын тооллын: 2024 оны нэгдүгээр сарын 10-ны лхагва гараг
 
     Наран ургах шингэх: 08:39-17:19
 
      Үс засуулбал: Үс засуулбал сүлд тэнэж одно
 
      Барилдлага: Рашааны барилдлагатай өдөр
 
           Билгийн тооллын 29, харагчин тахиа өдөр, онгоц-18 одтой, шороо суудалтай, нэг цагаан мэнгэтэй, хутганы ир өдөр. Өдрийн сайн цаг нь туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой. Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үхэр, тахиа, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, могой, морь жилтнээ сөрөг муу. Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалганд орших болой. Гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг. Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, суурь тавих, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, үс засуулах, морь уралдаж эхлэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, арилжаа хийх, лам болох, буян номын үйл, ном сонсох,  гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргахад муу.

ЗУРХАЙ: Үс засуулбал сүлд тэнэж одно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188