-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Уран бүтээлч болохоор шийдсэн үеэс нь яриагаа эхлэх үү?
-Сайн байна уу, анх уран бүтээлч болохоор шийдсэн үе нь есдүгээр ангид байсан. Тавдугаар ангидаа сургуулийнхаа урлагийн үзлэгээр анх удаа дуулаад, тэргүүн байрт шалгарсан нь дуу хөгжмийг илүү сонирхож сурахад нөлөөлсөн. Дуулж байхдаа хамгийн дуртай учраас уран бүтээлч болохоор шийдсэн. Есдүгээр ангидаа СУИС-ийн харьяа Бадмаараг ахлах сургуульд суралцаж, үргэлжлүүлээд СУИС-д суралцсан.
-Хамгийн анхны уран бүтээлийнхээ талаар ярихгүй юү. Эхлэл ямар байсан бэ?
-Хамгийн анх “Man On The Moon” студитэй хамтарч “I Don't Wanna Talk Anymore” гэх уран бүтээлээ гаргасан. Дууны маань надад хамгийн их таалагдаж байсан юм. Уран бүтээлч болох гараагаа тавьж байгаа учраас сэтгэл өндөр байсан. Хамгийн жаргалтай үеүдийн минь нэг.
-Сонсогчидтойгоо уулзсан анхны тайз нь хэзээ байсан бэ. Тайзан дээрээс авсан мэдрэмж ямар байсан бэ?
-Анхны дуу маань 2022 оны долдугаар сард гарч байсан юм. Би арванхоёрдугаар сард анх удаа уран бүтээлчийн хувиар тайзан дээр гарч байсан. Тухайн үед хүмүүс намайг танихгүй байх гээд сэтгэл санаагаа бэлдчихээд тайзан дээр гарсан л даа. Хүмүүс хүлээж авахгүй, мэдэхгүй байсан ч дуундаа сэтгэлээ шингээж дуулчхаад бууна гэж бодсон. Гэтэл үзүүлбэрийн үеэр нэг бүсгүй надтай хамт дууны маань дахилтын хэсгийг дуулж байсан. “Миний дууг мэдэж байна” гээд хөөрч, догдолсон.
 • Instagram photos and videos.png)
-Таны хувьд хөгжим, уран бүтээл гэж юу вэ?
-Анх хөгжим, уран бүтээл гоё байх ёстой л гэж боддог байлаа. Уран бүтээлүүдээ гаргах хугацаандаа дуу гэдэг чанартай, сонсогчдод юу хүргэж хэлэхийг хүсэж байгааг, миний үзэл бодол ямар байгааг нэгэн цул болгож хүргэх ёстойг ойлгосон. Чин сэтгэлээ зориулж хийсэн уран бүтээл л сонсогчдод хүрдэг гэдэгт итгэдэг.
-Уран бүтээлдээ ямар хэв шинжийг шингээхийг боддог вэ. Бусад уран бүтээлчдээс ялгарах онцлог нь юу вэ?
-Сонсогчоо уйдаахгүй дуу бүтээхийг зорьдог. Олон төрлийн хөгжмийн урсгалын нэгтгэж, шинэлэг дуугаралттай дуу бүтээхийг зорьдог доо. Хийж байгаа юм бүхэндээ намайг илэрхийлэх хэв шинжийг шингээхийг боддог доо.
-Өөрийнхөө уран бүтээлээс нэг дууг онцолбол ямар дууг онцлох вэ. Яагаад?
-Дүрс бичлэгийг нь хийгээгүй ч олон нийтийн сүлжээнд тавьсан “Fake” гэх дуу бий. Энэ дууныхаа үгийг өөрөө гитар дээрээ зохиосон. Хүн бүр хайрлаж, хайруулахын хүсдэг шүү дээ. Гэхдээ бүтэлгүй болох үеийнх нь мэдрэмж хамгийн хэцүү шүү дээ. Энэ дууг би анх удаа сайн болсон хүндээ зориулж бичсэн юм. Дууныхаа үг бүр дээр мэдрэмжээ шингээж бичсэн.
 • Instagram photos and videos.png)
-“Оддын Академи” шоуны талаар ярихгүй юу. Анх тус шоунд яагаад оролцох болсон бэ. Юу сурсан бэ?
-“Оддын Академи” шоунд хамтлагтай байвал өөрөө илүү хөгжих юм шиг санагдсан учраас оролцож байсан. Тус шоунд оролцоод өөрийгөө хамгийн сайнаар нээж, ярьж сурсан гэж боддог. Сэтгэл хөдлөлөө чөлөөтэй гаргаж сурсан. Мөн тайзан дээр үзүүлбэрээ үзүүлэхдээ юунд хамгийн их анхаарахыг заасан. Дуугаа сайн хүргэхээс гадна чихний монитортой хэрхэн харьцах болон сонсогчдод хэрхэн дуугаа хүргэх гээд олон сурсан. “Оддын Академи” шоуны нэг хэсэг болсондоо туйлын баяртай байдаг.
-Дараагийн удаа ямар уран бүтээл хийхийг зорьж байгаа вэ?
-Дууныхаа чанарыг алдахгүй. Миний бүх уран бүтээл мэргэжлийн хүмүүсээр хийгдсэн. Одоогоор шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа. Энэ жил хүнтэй хамтарч уран бүтээл хийхийг зорьж байгаа.
-Албан ёсны анхны цомгоо хэзээ гаргана гэж боддог вэ?
-Бодож, мөрөөдсөн зүйл олон байгаа. Ойрын гурван жилдээ багтаж цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа.
-Үлгэр дуурайлал авдаг уран бүтээлч байгаа юу?
-Агиймаа дуучны дууг сонсож, суралцах дуртай. Хувь хинийнх нь хувьд ч гэсэн их хүндэлдэг. Үлгэр дуурайлал авдаг гадаад, дотоодын олон уран бүтээлчид бий. Хүн бүрээс сурах зүйл байдаг.
-Уран бүтээлээрээ дамжуулж сонсогчдодоо ямар мэдрэмж өгөхийг хүсдэг вэ?
-Сонсогчдодоо үнэн мэдрэмж л өгөхийг хүсдэг. Дууны минь өгүүлж байгаа өгүүлэмж сонсогчдод маань бодит мэдрэмж өгч, тайтгарч, аз жаргал мэдэрдэг байгаасай л гэж хүсдэг дээ.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| ANURI: ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ ХҮНИЙГ ХАМГИЙН ЗӨВ ЗАМД НЬ ХӨТӨЛДӨГ ЮМ БИЛЭЭ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |