Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны нэгдүгээр сарын 2-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 67 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 43 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 822 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт хоёр хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 807 хэрэг шалгагдаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан Э нь гүйцэтгэх ёстой үйлдлийг гүйцэтгэсний хариуд бусдаас хахууль авсан гэх;
"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн Налайх түгээх төвийн Н нар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх.
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
| Гэмт хэргийн шинжтэй 67 гомдол, мэдээллийг шалгав |
|
Х.НЯМБААТАР: Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
2026-04-23 11:44:27
ХОРИОД ЖИЛ НОМЫН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ ГУРВАН ХҮҮХДЭЭ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАСАН А.БАЙГАЛЬМАНДАХ
2026-04-23 08:44:12
У.Нямхүү “Нүүдлийн мал аж ахуйн отор нүүдэл” симпозиумд илтгэл тавилаа
2026-04-23 08:31:32
"САНЬЯА-2026" элсний наадмын нээлт боллоо
2026-04-23 08:10:38
ИРГЭД ҮНИЙН ӨСӨЛТӨД “ӨРЦЛҮҮЛЖ”, ХҮНСНИЙ ЗАХУУД ХҮНГҮЙДЭЖ БАЙНА
2026-04-23 07:52:56
УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ЭРТ БОСДОГ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ
2026-04-23 07:08:37
Г.МЯГМАРРАГЧАА: ХАЛИУН БУГА АГНАСАН ЭТГЭЭДИЙГ СҮҮЛИЙНХЭЭ МАХЫГ БОГЦОНДОО ХИЙЖ БАЙХАД НЬ ОЧТОЛ ХУТГА БАРИАД, УЛАНГАСАН ДАЙРЧ БАЙЛАА
2026-04-23 07:00:00
ҮРТЭЙ, ҮНДЭСТЭЙ БОЛГОНЫГ ХАМГААЛАГЧДЫН ХАВАР
2026-04-23 07:00:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-04-23 07:00:00
2026-04-23 07:00:00
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо
2026-04-22 12:46:31
“Чингис хаан” үндэсний музей Казахстаны ШТУЗХ-тэй хамтарч ажиллана
2026-04-22 10:42:32
Дархан хотын хүндийн өргөлтийн холбоонд ком штанг бэлэглэв
2026-04-22 09:18:32
Гандболчид "САНЬЯА-2026" элсний наадмын тэмцээнээ эхлүүллээ
2026-04-22 08:33:47
СЭТГЭЛД ХОНОГШИМ ДУУ ХООЛОЙ, ЖИНТЭЙ ДҮРИЙН ЭЗЭН Ц.ЦЭРЭНБОЛД
2026-04-22 08:16:42
ТАНИЛЦ:"МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ" ТИТМИЙН ЭЗЭД
2026-04-22 08:00:00
ДАРХАНД ГУРВАН ХҮҮХДИЙГ АВАРСАН АВРАГЧ Н.ЦОГБАЯР: АЖИЛДАА ЯВЖ БАЙГААД ӨНДРӨӨС УНАХ ГЭЖ БАЙСАН ИХЭР ХҮҮХДИЙГ АЗААР ХАРЖ, АМЖИЖ АВАРЛАА
2026-04-22 08:00:00
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-04-22 07:00:28
МОНГОЛЫН ТӨРИЙГ УДИРДСАН ХҮН БҮХЭН ХУЛГАЙЧ БОЛЖ ДУУСДАГ
2026-04-22 07:00:00
2026-04-22 07:00:00
ШҮҮХЭЭС ХОЁР ЖИЛИЙН ЯЛ СОНССОН УИХ-ЫН АСАН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН УИХ-ЫН ДАРГА АСАН З.ЭНХБОЛДОД НҮҮРСНИЙ 407 КМ ЗАМ БЭЛЭГЛЭСЭН БАРИМТ
2026-04-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |