Нийтийн тээврийн чиглэлийн давхцалыг арилгаж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдээлж, автобуснуудын чиглэлийг өөрчлөхөө мэдэгдсэн. Хот дундуур сүлжин явдаг байсан уртын чиглэлүүдийг өөрчилж, үндсэн уртын зургаан чиглэл, богино эргэлтийн 40 чиглэлийг үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ. Улмаар энэ сарын 20-ноос зорчигчид шинэ чиглэлээр явж эхлэх юм.
Уртын зургаан чиглэл
Таван шар-Офицер
Нийт 75 автобус явна. Автобус хүлээх минут 2-3 минут байна.
Зунжин-Сүхбаатарын талбай
Зунжингаас Сүхбаатарын талбайн зүүн тал буюу Соёлын төв талдаа эцсийн зогсоол байна. Буцахдаа Сүхбаатарын талбайн баруун талаас хөдөлнө.
Нисэх-Сүхбаатарын талбай
Төв шуудангийн уулзвараар дайрах бөгөөд эцсийн зогсоол нь Сүхбаатарын талбай байна. Буцахдаа Сүхбаатарын талбайгаас Нисэх, Яармаг чиглэлд явна.
Шархад-Хорооллын эцэс
Ботаник-Хермес худалдааны төв
Ботаникаас гараад Дотоод хэргийн их сургуулиар зөрөөд Чулуун овоогоор тойрч Нарны замаар явж, Нарантуулаар зөрөөд Хермес хүрнэ. Буцаад энэ чиглэлээрээ явна.
Шинэ 100 айл-Монгол тэмүүлэл сургууль
Баянмонголын гудамж, Энхтайваны гүүр, ТЭЦ-3 гэсэн маршруттай байна.
Тойрог найман чиглэл
Тойрог чиглэл нь нэг зогсоолоос нөгөө зогсоол ирэхдээ тойргоор явж ирэх юм. Гэхдээ хоёр талаар нь тойрно.
Гэмтлийн эмнэлэг-ТЭЦ 3 болон ТЭЦ 3-Бичил хороолол
Гэмтлийн эмнэлэг, Бичил хороолол, Баруун 4 зам, Цагаан хаалга, ТЭЦ 3 гэсэн маршруттай байна. ТЭЦ 3, Гурвалжингийн гүүр, Саппоро, Гэмтлийн эмнэлэг, Бичил хороолол гэсэн маршруттай байна.
Баруун 4 зам-Төмөр замын дээд сургууль болон Төмөр замын дээд сургууль-Баруун 4 зам
Баруун 4 зам, Гэсэр сүм, Баянбүрд, 100 айл, Сансрын тойрог, Зүүн 4 зам, Нарантуул, Нарны замаар яваад Вокзал, Төмөр замын дээд сургууль.
Дарь-Эх-Цагаандаваа болон Цагаандаваа-Дарь-Эх
Цагаандаваа, Цайз 16, Офицер, Зүүн 4 зам, Сансрын тойрог, 32-ын уулзвар, 17-ын уулзвар, Дарь эх.
Баянбүрд-Гэсэр сүм болон Гэсэр сүм-Баянбүрд
Баянбүрд, 32-ын тойрог, 100 айл, Сансрын тойрог, Туннел, Хөгжим бүжиг, ШУТИС, Хүнсний 1-Гэсэр сүм.
| Энэ сарын 20-ноос автобуснууд шинэ чиглэлээр явж эхэлнэ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |