Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалах яамны сайдын 2017 оны Цэргийн бүртгэл явуулах тухай журамд заасны дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулж байна.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Н.Насанбат, "И-Монгол академи" УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул нар мэдээлэл өглөө.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн бүртгэлийг цаасан суурьт болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж буй. Ингэснээр иргэн хүссэн газраасаа бүртгэлээ хийлгэх боломжтой болсон. Хүртээмжтэй байдлыг хангасан энэ тохиолдолд цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиар торгох зохицуулалт бий гэдгийг анхаарах нь зүйтэй” хэмээлээ.
НЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Н.Насанбат “Цэргийн бүртгэлийг өөрийн оршин суугаа хорооны Засаг даргын ажлын албаны байранд ажлын өдрүүдэд 08:00-18:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, ажлын газрын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3х4 см хэмжээтэй хоёр ширхэг цээж зураг хавсаргах юм” гэв.
"И-Монгол академи" УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул “Цэргийн бүртгэлийн үйлчилгээнд гурван төрлөөр хүсэлт өгөх боломжтой. Нэгдүгээрт гар утасны аппликейшн, хоёрдугаарт вэб портал буюу www.e-mongolia.mn, гуравдугаарт нийслэл болон 21 аймаг, 330 суманд байрлаж буй төрийн үйлчилгээний оператор ажилтнаар дамжуулан үйлчилгээг авч болно. Мөн өнгөрсөн жилүүдэд түгээмэл гардаг байсан алдаанууд болох хаягийн шилжилт, засвар оруулах боломжгүй байдлыг засварлан, сайжруулалт хийсэн” гэдгийг онцолж байлаа. Цахим үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системээр цэргийн бүртгэл хийлгэсэн тохиолдолд цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагагүй юм.
| Цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулна |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |