• Өнөөдөр 2025-05-14

Архангай аймагт “Нэг жуулчин-Нэг ямаа” хөтөлбөр хэрэгжүүлнэ

2024-01-04,   273

          Монгол орныг зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд “Нэг жуулчин-Нэг ямаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны тэргүүн, дэд ерөнхийлөгч Т.Баттулга нар гарын үсэг зурлаа. Уг хөтөлбөрийн хүрээнд 2024 онд Архангай аймаг 100 мянган жуулчин хүлээн авах зорилт тавьж “Нэг жуулчин- Нэг ямаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ амласан. Монгол орныг зорин ирэх жуулчид байгаль, түүх соёл болон нүүдэлчин мал аж ахуйг сонирхдог учир нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг дэмжих нь зорилготойгоо БОАЖЯ-наас мэдээлэв.

Архангай аймагт “Нэг жуулчин-Нэг ямаа” хөтөлбөр хэрэгжүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-04 12:34:27
    иргэн: Тэнэгтэхэд хязгаар баймаар юм. Нэг ямаа үзэчихээд түүндээ хайртай болчихоод хамаг байдгаа барина гэж яаж сэтгээд байнаа. Гадаадынхан тийм өглөгч ухаангүй хөөрүү хүмүүс мөн үү.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188