• Өнөөдөр 2025-05-14

Баярын өдрүүдэд цана, чаргаас унаж гэмтсэн 126 тохиолдол бүртгэгджээ

2024-01-03,   401

         Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн хооронд ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 1262 хүн хандаж, тусламж үйлчилгээ авчээ.

Баярын өдрүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 250, цана, чаргаас унаж гэмтсэн 126 тохиолдол бүртгэгджээ.

Тухайлбал:

  • Халтиргаа (30-ны өдөр 109, 31-ний өдөр 74, 01-ний өдөр 67)
  • Цана, чарга (30-ны өдөр 6, 31-ний өдөр 9, 01-ний өдөр 111)
  • Осголт, хөлдөлт нийт 12 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн баярын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор 36 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна. 

 

 


Баярын өдрүүдэд цана, чаргаас унаж гэмтсэн 126 тохиолдол бүртгэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188