Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар зарим томилгоодтой холбоотой асуудлыг хэлэлцэж, хэд хэдэн томилгоо хийхээд байна. Тухайлбал, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, НҮБ-ын байнгын төлөөлөгчөөр томилохыг Засгийн газраас дэмжсэн аж. Н.Анхбаяртай холбоотой эл томилгоог удахгүй УИХ-аар оруулж баталгаажуулах юм байна. Тэрбээр 1979 онд Увс аймагт төрсөн. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан дипломат.
Түүний ажлын туршлага:
2000-2002 он УИХ-ын Тамгын газарт туслах ажилтан,
2003-2004 он УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд референт,
2007-2010 он Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газарт мэргэжилтэн, атташе,
2010-2012 он Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газрын дэд захирал,
2012-2014 он Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий Консул,
2014 он Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга,
2014-2016 он Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга,
2016 он Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал,
2016-2020 он Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал,
2020 оны долдугаар сарын 29-ний өдрөөс Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга.
“Тэргүүн шадар” дипломат цолтой, англи хэлний мэдлэгтэй.
| Н.Анхбаярыг ГХЯ-ны ТНБД-аас чөлөөлж, НҮБ-ын байнгын төлөөлөгчөөр томилохыг дэмжжээ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |