• Өнөөдөр 2025-05-12

Хамба лам Д.Жавзандоржийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлжээ

2024-01-03,   486

     УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
 
     Үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс Д.Жавзандорж чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн тул уг албан тушаалд Н.Нанзаддоржийн нэрийг дэвшүүлж байгаа талаарх албан бичгийг арванхоёрдугаар сарын 28-нд Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлжээ.
Хамба лам Д.Жавзандорж нь 2022 оны нэгдүгээр сард жүжигчин Н.Ононгийн хамт МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдсон юм.

Хамба лам Д.Жавзандоржийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-18 00:08:54
    Иргэн : Лам нар усанд байнга орж байх ёстой. Тэр Гандангийн шар тосон дээр лам нарын шивэр, өмхий үнэртээд хэцүү байх юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 12:39:53
    иргэн: Зөв зөв. Хамба лам цагаа олсон ухаалаг шийдвэр гаргажээ.
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188