• Өнөөдөр 2025-05-12

Малдаа яваад сураггүй болсон малчныг эсэн мэнд олжээ

2024-01-03,   330

              Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Уст тохой багийн "Шивээстийн-Ам" гэдэг газар тус сумын харьяат иргэн Б нэгдүгээр сарын 2-ны өдрийн 20:00 цагт явганаар малдаа явж байгаад сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 03-ны өдрийн 00:30 цагт ОБГ-т ирсэн байна.

      Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид иргэн Б /30 настай эрэгтэй/-ыг 00:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03:50 цагт тус багийн "Цэнгэл хайрханы бэл" гэдэг газар /гэрээс нь баруун урд зүгт 5 км/-аас эсэн мэнд олжээ.


Малдаа яваад сураггүй болсон малчныг эсэн мэнд олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188