Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарыг АТГ-аас шалгаж, 30 хоног цагдан хорихоор болжээ. Тодруулбал, Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нар хамаарал бүхий хүмүүстэйгээ нийлж, Цагаан хад суурьшлын бүсэд хууль бусаар газар авч, БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр худалдсан гэх мэдээлэл өмнө нь гарч байсан. Тэднийг өнгөрсөн жил дээрх хэргээр шалгаж, хууль хяналтын байгууллагаас эд хөрөнгийг нь хурааж байсан.
Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-нд Өмнөговийн газрыг Хятадуудад хууль бусаар эзэмшүүлсэн гэх Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадраа нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос шүүхэд хүргүүлж, улмаар шүүх уг саналыг хэлэлцжээ. Тодруулбал, шүүхээс Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарт өмнө нь авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналаас татгалзажээ. Тэгвэл долоо хоногийн дараа тэднийг цагдан хорих шийдвэр гарсан байна.
| БНХАУ-ЫН ИРГЭДЭД ӨНДӨР ҮНЭЭР ГАЗАР ХУДАЛДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХАНБОГД СУМЫН ЗАСАГ ДАРГА АСАН Х.НЭХИЙТ, Ш.ЭРДЭНЭЖАРГАЛ НАРЫГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |