“Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байгаа “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягыг хүнцэл нэртэй химийн элементээр хордуулсан байж болзошгүй” гэх мэдээлэл цагдаагийн газар бүртгэгджээ. Түүний гэр бүлийн хамаарал бүхий зарим иргэдийн өгсөн дээрх мэдээллийг Прокуророос харьяалал тогтоосны дагуу Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Шүүгдэгч Б.Ганхуяг нь 2023 оны арваннэгдүгээр сард "Улаанбаатар Сонгдо" эмнэлэгт онош тодруулах зорилгоор хэвтэн эмчлүүлэх үед тус эмнэлгээс Эрүүл ахуй, хор судлалын лабораторид сорилт шинжилгээ хийлгэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар "Улаанбаатар Сонгдо" эмнэлгээс цусанд илэрсэн 9,29 мкг/дл хүнцлийн хэмжээг нэгжид шилжүүлэхдээ алдаа гаргасан. Хүний биед хүнцэл 9200 дахин ихэссэн бол хүн амьд явах боломжгүй аж. Б.Ганхуягаас авсан биологийн дээжид хийсэн 2023 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн Эрүүл ахуй, хор судлалын шинжилгээгээр цусанд хүнцэл 9,26 мкг/дл, шээсэнд 0,86 мкг/дл, үсэнд 0,24 мкг/дл, мөн өнгөрсөн арванхоёрдугаар сарын 14-ний өдөр давтан хийсэн “Хэлт энд сэфти солушинс” ХХК-ийн лабораторийн шинжилгээгээр цусанд 8,96 мкг/дл, үсэнд 0,22 мкг/г, шээсэнд илрээгүй зэрэг нь хүнцлийн хэмжээ зохих түвшинд байгаа нь тус тус тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон дээрх нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжгүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай 2023 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Прокурорын газарт хүргүүлж, энэ тухай гомдол гаргагчид албан бичгээр хариу мэдэгджээ.
| ЦЕГ: “УЛААНБААТАР СОНГДО” ЭМНЭЛЭГИЙНХЭН Б.ГАНХУЯГИЙН ЦУСАНД ИЛЭРСЭН 9.29 МКГ/ДЛ ХҮНЦЛИЙН ХЭМЖЭЭГ НЭГЖИД ШИЛЖҮҮЛЭХДЭЭ АЛДАА ГАРГАСАН |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |