МАК-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.
Тэрбээр шагнал авах үеэрээ "Монголын төр, түмэн олон өндөр хишгээ хайрлаж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм алдрыг хүртээж байна. Миний бие Монголын уул уурхайн салбарт 33 жил зүтгэлээ. Үүнээс 28 жил нь "Монголын алт" ХХК-д ажиллалаа. Энэ жил манай компанийн 30 жилийн ой тохиож байна. Монгол Улсын нийгэм, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулахуйц томоохон бүтээн байгуулалтыг манай хамт олон гардан бүтээсэн. Дэлхийн тэргүүний техник технологийг Монголдоо нутагшуулаад, монгол хүн монгол залууст түүнийг эзэмшүүлэхэд манай компани идэвхтэй сайхан ажилладаг нь бахдалтай байдаг. Мөн орон нутгийн төсөв улсын эрднэсийн сан хөмрөгийг баяжуулахад манай компанийн үүрэг роль ч өндөр байдаг. Энэ бүх амжилт ололтыг Монголын төр үнэлж, өнөөдөр намайг төлөөлөл болгон энэхүү шагналаар шагнаж байгаа гэж бодож байна. МАК-ийг үүсгэн байгуулсан Нямтайшир захиралдаа, Хулан эгчдээ нийт компанийнхаа хамт олонд, монголын ард түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье" гэв.
| ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Г.ЦОГТ: "Монголын алт" ХХК-ийн амжилт ололтыг төр үнэлж төлөөлөл болгон намайг шагналаа гэж бодож байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |