Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 12 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна.
Тухайлбал, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Эрээний нуруу, Хархираа Түргэний уулс, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 20 см-ээс их цастай.
Баян-Өлгийн Сагсай, Увсын Улаангом, Хяргас, Сагил, Малчин, Түргэн, Баруунтуруун, Зүүнговь, Давст, Тэс, Өндөрхангай, Завханы Их-Уул, Тэлмэн, Тосонцэнгэл, Тэс, Баянтэс, Түдэвтэй, Яруу, Баянхайрхан, Цагаанчулуут, Сонгино, Эрдэнэхайрхан, Идэр, Цагаанхайрхан, Цэцэн-Уул, Архангайн Жаргалант, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хайрхан, Батцэнгэл, Цахир, Тариат, Өвөрхангайн Хужирт, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Цэцэрлэг, Жаргалант, Галт, Ренчинлхүмбэ, Шинэ-Идэр, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Хангал, Рашаант, Орхоны Жаргалант, Дархан-Уулын Дархан, Сэлэнгийн Хүдэр, Түшиг, Хушаат, Сүхбаатар, Орхон, Зүүнбүрэн, Ерөө, Орхонтуул, Төвийн Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэсант, Лүн, Жаргалант, Баянчандмань, Батсүмбэр, Баян, Баянжаргалан, Баян-Өнжүүл, Бүрэн, Цээл, Эрдэнэ, Улаанбаатарын Өлзийт, Багануур, Дорноговийн Дэлгэрэх, Сүхбаатарын Түмэнцогт, Мөнххаан, Баяндэлгэр, Сүхбаатар, Халзан, Түвшинширээ, Асгат, Эрдэнэцагаан, Уулбаян, Дарьганга, Онгон, Наран, Хэнтийн Дадал, Жаргалтхаан, Өлзийт, Баян-Овоо, Цэнхэрмандал, Баян-Адрага, Батноров, Өмнөдэлгэр, Батширээт, Норовлин, Галшар, Дэлгэрхаан, Дархан, Дорнодын Сэргэлэн, Гурванзагал, Булган, Баяндун, Хэрлэн, Дашбалбар, Баянтүмэн, Баян-Уул, Халхголд 10,1-39,0 см байна.
Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорноговь, Дорнодын зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Хэнтийн зарим сумдын нутгаар 5,1-10 см, бусад нутагт 1-5 см хунгарлаж шуурсан газартаа 50 см-ээс дээш зузаан цастай байна.
| Нийт нутгийн 80 гаруй хувь цастай байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |