УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын Н.Алтанхуяг үг хэллээ.
Тэрбээр “Сонгуулийнхаа тойргийг томсгож баталсан байна. Бүс нутгаа бодож байна уу, ялахаа бодож байна уу, мэдэхгүй. Сонгуулийг шударга явуулмаар байна. Хар машинаар тоолмооргүй байн. Гэхдээ техник хэрэгсэл ашиглаж, камераар гадна сууж байгаа хүмүүс ч давхар тоолохоор хиймээр байна. Намууд нийлж байгаад хоншоортой юм хийчхэж болохгүй юм уу. Ухуулагч цалинжуулж ажиллуулдаг байдлыг хасаж өгөөч. Шударга баймаар байна. Мөнгөтэй хүний эсрэг мөнгөгүй өрсөлдөх нь тэнцвэргүй тулалдаан. Сурталчилгааны самбарын мөнгийг багасгамаар байна. Одоо залууст боломж олгомоор байна. Түрүүлж гарч ирээд төрөөс нүүрс, алт мөнгийг нь идээд байна. Монголын нийгэм үг хэлдэг хүмүүсээ шахаж, шоронд оруулж дээрэлхдэгээ болимоор байна. Би анх сонгуулиар үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцэнэ гэж гарч ирсэн. Одоо Монголын нийгэмд ялзарсан юмыг ялзарсан гэж хэлээд шоронд ордог боллоо. Магадлангийн хугацаа нь болсон Д.Мөнх-Эрдэнийг суллах хэрэгтэй. Та нар шоронд хүнийг яаж тамладгийг мэдэхгүй. Би олон хүнээ шорон хийлгэж байсан учраас мэдэж байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шоронгоос нь гарга. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг яагаад шоронд хийж байгаа юм. Өнөөдөр та нар хүмүүсийг шоронд хий. Маргааш та нар өөрсдөө шоронд орно шүү. Хүн нь байвал хэрэг нь олдож байна. Хэн нэг хүний үгэнд орохгүй бол шоронд ордог нийгмийн төлөө би яваагүй шүү. Ингэж хүмүүсийг хэлмэгдүүлэхээ боль” гэв.
| Н.АЛТАНХУЯГ: Д.Мөнх-Эрдэнэ, Н.Өнөрцэцэгийг сулла. Монголын нийгэм үг хэлдэг хүмүүсээ шахаж, шоронд оруулдагаа болих хэрэгтэй |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |