Нийслэлийн 309 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдэд сарбон сампингийн сургалт ордог “ТDU” сургалтын төвийн багш С-ийн хүүхдүүд зодож, балаар хатгаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд ил болсон. Тухайн үед юу болсон, багшид ямар хариуцлага тооцох талаар 309 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Э.Ариунаагаас тодрууллаа.
Тэрбээр “Манай цэцэрлэгтэй хоёр дахь жилээ хамтран ажиллаж байгаа Сарбон сампингийн сургалт ордог “ТDU” сургалтын төвийн багш С-ийн хүүхдүүд зодож, чимхэж, толгой руу нь цохиж байгаа бичлэг баталгаатай хяналтын камерын ачаар ил боллоо. Багшдаа зодуулсан хүүхдүүдийн эцэг, эх өчигдөр манай цэцэрлэгт гомдол гаргаж, хяналтын камер шүүж, багшийн ёс зүйгүй үйлдлийг ил болгосон. Одоо манай цэцэрлэгийн багш нар бүрэн бүрэлдэхүүнээрээ цагдаагийн байгууллага дээр дүрс, бичлэгээ үзүүлж, шаардлагатай багш нар цагдаа нарт байцаагдаж байна. Тиймээс сургалтын үйл ажиллагааг түр зогсоож, хүүхдүүдийг эмчийн үзлэгт хамруулж байгаа. Мөн хүүхдүүдийг сэтгэл зүйчтэй уулзуулах талаар зөвлөлдөж байна. Багшдаа зодуулсан хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа талаар албан мэдээлэлгүй байна. Шүүх шинжилгээний дараа тодорхой хариу гарна. Бид дээрх асуудалтай холбоотойгоор цаашид авч болох арга хэмжээг зохион байгуулж ажиллана. Хүүхдээ эмчийн үзлэгт хамруулах хүсэлтэй эцэг, эх олон байгаа учир хяналт, шалгалтын ажиллагаа удаан үргэлжилнэ. Хүүхэд зодсон багш ес зүйгүй үйлдлээ хүлээн зөвшөөрч, хуулийн хариуцлага хүлээх байх” гэлээ.
| 306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ Э.АРИУНАА: ХЯНАЛТЫН КАМЕРААР ХҮҮХДҮҮДИЙГ ЗОДОЖ, ЧИМХСЭН БАГШИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |