Нийслэлийн Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 давхар барилгын дөрвөн давхарт гал гарч, долоон иргэн нас барсан талаар бид мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор гал гарсан шалтгаан, нөхцөл болон бусад асуудлын талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Дашнямаас тодрууллаа.
Шалгалтын явцад нэг айлын хоёр настай, таван настай, 10 настай гурван хүүхэд, 39 настай, 40 настай хоёр эмэгтэй амиа алдсан нь тогтоогдсон. Угаарын хийн улмаас 27 настай, 40 настай хоёр иргэн яаралтай тусламжаар эмнэлгийн байгууллагад хүргэгдэж очоод нас барсан. Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна. Онцгой байдлын байгууллага дуудлагыг хүлээж аваад Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүн ирж ажилласан. Бүрэлдэхүүнийг ахалж ажилласан салаан захирагч галыг унтраахаар ажиллаж байхдаа амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан.
Урьдчилсан байдлаар гал шинэ жилийн гацуураас гарсан нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс шинэ жилийн баяр дөхсөн энэ үед гацуур болон түүний чимэглэл, гэрлийн цахилгааны аюулгүй байдлыг хангаж, мэргэжлийн байгууллагаас холбогдох зөвлөмж авч, шалгахыг сэрэмжлүүлж байна. Одоогоор угаарын хийнд өртсөн нэг орцны айлуудыг нэг бүрчлэн шалгах, эмнэлгийн тусламж үзүүлэх ажиллагааг үргэлжлүүлж байна” гэв.
| Д.ДАШНЯМ: Урьдчилсан байдлаар гацуурны гэрлэн чимэглэлээс гал алдсан нөхцөл байдал тогтоогдсон |
|
Х.НЯМБААТАР: Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
2026-04-23 11:44:27
ХОРИОД ЖИЛ НОМЫН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ ГУРВАН ХҮҮХДЭЭ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАСАН А.БАЙГАЛЬМАНДАХ
2026-04-23 08:44:12
У.Нямхүү “Нүүдлийн мал аж ахуйн отор нүүдэл” симпозиумд илтгэл тавилаа
2026-04-23 08:31:32
"САНЬЯА-2026" элсний наадмын нээлт боллоо
2026-04-23 08:10:38
ИРГЭД ҮНИЙН ӨСӨЛТӨД “ӨРЦЛҮҮЛЖ”, ХҮНСНИЙ ЗАХУУД ХҮНГҮЙДЭЖ БАЙНА
2026-04-23 07:52:56
УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ЭРТ БОСДОГ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ
2026-04-23 07:08:37
Г.МЯГМАРРАГЧАА: ХАЛИУН БУГА АГНАСАН ЭТГЭЭДИЙГ СҮҮЛИЙНХЭЭ МАХЫГ БОГЦОНДОО ХИЙЖ БАЙХАД НЬ ОЧТОЛ ХУТГА БАРИАД, УЛАНГАСАН ДАЙРЧ БАЙЛАА
2026-04-23 07:00:00
ҮРТЭЙ, ҮНДЭСТЭЙ БОЛГОНЫГ ХАМГААЛАГЧДЫН ХАВАР
2026-04-23 07:00:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-04-23 07:00:00
2026-04-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |