-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хэчнээн автобус үйлчилгээнд явж байгаа вэ?
-Одоогоор нийслэлийн нийтийн тээврийн 110 чиглэлд 1017 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч байгаа. Үүнээс 20 гаруй чиглэл нь богино эргэлтийн чиглэлд явж байна. Автомашинууд улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцож эхэлснээс хойш нийтийн тээврийн ашиглалтын хурд 2-3 км-ээр нэмэгдэж, иргэдийн хүлээгдлийн хугацаа багасаж байгаа. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад гаралт тасалдуулахгүй байх гэсэн шаардлагыг тавьж байна.
-Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар болсонтой холбогдуулан нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэх, богино эргэлтийг сайжруулах чиглэлээр ямар төлөвлөлт хийж байна вэ?
-Энэ хүрээнд томоохон өргөн чөлөөнүүдэд богино эргэлтийн чиглэлийг нэмж байгаа. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөнд Ч:1 чиглэлийн А, Б буюу Офицеруудын ордон-Сүхбаатарын талбай, Мөнгөн завьяа-Таван шар чиглэлд богино эргэлтийн төлөвлөлтийг нэмэлтээр хийгээд байна. Мөн Наадамчдын зам болох Яармаг, Нисэх орчимд Ч:77 буюу Нисэхийн эцэс-120 мянгат, Ч:56 буюу Архивын ерөнхий газар-120 мянгат чиглэлийн автобусыг богино эргэлтийн чиглэлд явуулж байгаа. Гэр хорооллын бүсүүдэд богино эргэлтийн чиглэл нэмэхээр урьдчилсан тооцоолол гаргасан. Ингэхдээ дэд бүтэц буюу замын нөхцөл байдлыг харгалзан үзэж, аль болох том оврын тээврийн хэрэгсэл зорчиж болох газруудад нийтийн тээврийн хүртээмжийг нэмэхээр зорьж байна. Тэрчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд орж ирэх 50 дунд оврын автобусыг гэр хорооллын чиглэлд явуулахаар төлөвлөж байгаа. Мөн оргил ачааллын үе буюу ажил эхлэх, тарах цагаар дундын зогсоолоос эх авах зохицуулалтыг хийснээр автобуснууд нэг талдаа гарах асуудлыг шийдэх юм.
-Өглөөд автобусны эцсийн зогсоолоос цөөн автобус гарах эсвэл түгжрэлийн улмаас нийтийн тээврийн хэрэгслүүд нь нэг талдаа гардаг. Үүнээс үүдэж иргэд удаан хугацаанд хүлээх шаардлагатай тулгарч байна. Үүн дээр ямар зохицуулалт хийж болох вэ?
-Нэг чиглэлд хэдэн автобус явах боломжтой вэ гэдгийг тогтоохын тулд зорчигч урсгалын хэмжээг тооцоолдог. Өөрөөр хэлбэл, иргэдийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалж тухайн чиглэлд тээврийн хэрэгсэл нэмэх шаардлагатай эсэхийг тогтоодог. Замын хөдөлгөөний түгжрэлийн улмаас нийтийн тээврийн хэрэгслүүд нэг талдаа гарах асуудлыг өнгөрсөн есдүгээр сараас эхлэн зохицуулж эхэлсэн. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөн дэх 37 автобусны зогсоолоос 37 тээврийн хэрэгслийг зэрэг хөдөлгөх байдлаар нэг талдаа багшралдаж байгаа асуудлыг шийдэхээр туршиж байгаа. Өөрөөр хэлбэл, өглөө бүр дундын зогсоолоос эх авах зохицуулалтыг хийж байна.
-Нэгдүгээр эгнээг чөлөөлөхтэй холбогдуулан ямар төлөвлөлт хийж байна вэ?
-Нийслэлийн Нийтийн тээврийн газраас дахин төлөвлөлтийг санал болгож байгаа. Тус дахин төлөвлөлтийг парк шинэчлэлт болон нэгдүгээр эгнээг чөлөөлөх зорилгоор гаргасан. Дахин төлөвлөлтийн хүрээнд 5 шараас Офицеруудын ордон хүртэл нийт 75 тээврийн хэрэгсэл явуулахаар урьдчилсан төлөвлөгөө боловсруулсан. Өмнө нь тус зүгт 20 чиглэлийн тээврийн хэрэгсэл давхцаж явдаг байсан бол шинэ төлөвлөлтөөр “5 шар-Офицеруудын ордон” гэсэн нэг чиглэлд 75 тээврийн хэрэгсэл явуулна. Ингэснээр иргэдийн автобус хүлээх хугацааг 2-3 минутад барих боломжтой. Хоёрдугаарт, Нисэхийн эцсээс Зунжин хүртэл 17-18 чиглэлийн давхцалтайгаар автобус явдаг байсан бол дахин төлөвлөлтийн хүрээнд тус маршрутын нэгдүгээр эгнээг чөлөөлж, нэг чиглэлийн 100 тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргана. Ингэснээр иргэдийн автобус хүлээх хугацаа 3-4 минут болно.
-Энэ онд актлах автобусны тоо шинээр ирэх 600 автобусны тоотой тэнцэж байгаа юу?
-“Ковид 19” цар тахлын улмаас парк шинэчлэлийг хугацаанд нь хийж чадаагүй. Манай бүртгэлийн санд 1300 гаруй автобус байдаг. Үүнээс 12 жилээс дээш насжилттай бүх тээврийн хэрэгслийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээс эхлэн бүртгэлээс хасаж, актална. Шинээр худалдан авч буй 600 автобус бүгд нэг дор орж ирэх боломжгүй. 30, 50, 100 гэхчлэн үе шаттайгаар орж ирнэ. Шинэ автобуснууд орж ирэх бүрд нэн шаардлагатай байгаа чиглэлүүдэд хуваарилах, актлагдсан автобуснуудын оронд нөхөн хангалтаар оруулах зэрэг зохицуулалтыг хийнэ. Урьдчилсан байдлаар шинээр орж ирэх 600 автобус нь актлагдах автобусны тоотой тэнцэж байгаа. Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж үзээд автобус нэмэх шаардлагатай бол холбогдох байгууллагуудад саналаа уламжлах болно.
| Б.ГАЛБАДРАХ: Томоохон өргөн чөлөөнүүдэд богино эргэлтийн чиглэлийг нэмсэн |
|
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |