Хан-Уул дүүргийн III хороо 10 давхрын барилгын дөрвөн давхарт гал гарч, таван иргэн нас барсан талаар бид мэдээлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор НОБГ-ын албан хаагч мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өглөө 07:02 цагт Цагдаагийн байгууллагад "Хан-Уул дүүргийн Сутайбуянтын 105 дугаар байранд гал гарлаа" гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн гал унтраах 14 дүгээр анги, найман албан хаагч, хоёр машинтай ирсэн. Албан хаагчдыг ирэхэд гал бүрэн тархсан, утаажилт их байсан учраас Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид нэмэлтээр ирж ажилласан. Гал унтраах болон аврах ажиллагааны үеэр таван иргэн угаартаж нас барсан байсан. Мөн онцгой байдлын албаны нэг албан хаагч болон нэг иргэн угаартсан байсныг яаралтай тусламжийн эмнэлгийн байгууллагад хүргэсэн. Хан-Уул дүүргийн цагдаагийн газар болон онцгой байдлын шинжээчид ажиллаж байна. Нэг айлд гал гарсан дээшээ утаажилт их байсан. Нийт 76 иргэнийг утаажилтын бүсээс гаргасан” гэв.
| НОБГ: Галд өртсөн таван иргэн нас барж, хоёр хүн угаартсан |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |