Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ орон нутгийн мах бэлтгэн нийлүүлэлтийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. "Өв эко мийт", "Дээжийн өргөө" компаниуд халал аргаар орон нутгаас мах бэлтгэн Иран Улс руу экспортолж байна. 120 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа "Өв эко мийт" үйлдвэр нь бог, бод малын тусгай шугамаар махаа бэлтгэдэг.
Цаашид богийн арьс хуулагч тоног төхөөрөмж үйлдвэртээ суурилуулж, арьсны эсгэлтийг багасгахаар зорьж ажиллаж байгаа аж. Салбарын сайд арьс шир, ноос, махны кластер үйлдвэрүүдийг бодлогын дэмжлэг, хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй зээлээр дэмжихээ илэрхийллээ. Мөн “Дээжийн өргөө” ХХК нь жилд 35 мянган бог малын мах, дайвар бүтээгдэхүүн бэлтгэх хүчин чадалтай малын толгой, шийр зумлагч төхөөрөмж суурилуулж хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа төдийгүй малын өөх тосыг боловсруулан техникийн тосоор экспортолж байна.Харин тус аймгийн “Дэлхийн хүнс” ХХК өдөрт 10 тонн мах бэлтгэж байгаа бөгөөд Киргиз улс руу мөн экспорт хийхээр ажиллаж байна.
Өвөрхангай аймгийн мах бэлтгэх үйлдвэрүүд болон арьс ширний үйлдвэр нь кластераар ажиллах боломжтой юм
| Өвөрхангай аймгаас Иран Улс руу мах экспортолж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |