• Өнөөдөр 2025-05-11

Улсын заан Б.Серикийг 100 мянган төгрөгөөр торгожээ

2023-12-18,   1482

             "Ургацын баяр-2023"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан энэ сарын 07-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болсон. Тэгвэл барилдааны хоёрын даваанд Улсын заан Б.Серик Сумын заан А.Тодмагнайтай барилдаж, давсныхаа дараа түүний биед халдаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан байдаг.
 
          Иймд Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас Улсын заан Б.Серикийн уг үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Улсын заан Б.Серикийг 100 мянган төгрөгөөр торгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 20:57:56
    Tumurkhan: Зөрчлийн хуулиар торгосон бол Бөхийн ёс зүйн зөвлөлөөс авсан арга хэмжээ яах бол. Уул нь нэг үйлдэлд захиргааны эсвэл зөрчлийн нэг л арга хэмжээ авагдах учиртай. Нэг хэрэгт хоёр давхар шийтгүүлэх ёсгүй л баймаар...
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188