Хурх-Хүйтэний байгалийн нөөц газар (ХХБНГ), БНХАУ-ын Поян нуурын үндэсний байгалийн нөөц газартай стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Тус хоёр газар нь дэлхийд ховордсон цэн тогоруу (Эмзэг), цагаан тогоруу (Устаж болзошгүй) зэрэг олон зүйл нүүдлийн усны шувууд зусаж, үрждэг чухал ач холбогдолтой бүс нутаг юм.
Дэлхийн цэн тогорууны баруун талын популяцийн ихэнх бодгал нь Поян нуурт өвөлжиж, Монгол орны зүүн хойд хэсэгт орших тал хээр, ойт хээрийн бүсийн ус намгархаг газар үүрлэн үрждэг байна. Эдгээрээс Хурх-Хүйтэний байгалийн нөөц газар ХХБНГ-т цэн тогорууны үүрний нягтшил хамгийн их байдаг.
Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд хамтарсан судалгаа, мониторингийн ажлыг идэвхжүүлэх, тогорууны нүүдлийн зам дагуу олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгааны мэдээлэл түгээх, харилцан мэргэжилтэн солилцох, эрдэм шинжилгээний өгүүлэл хамтран хэвлүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
БОАЖЯ, Хэнтий аймгийн Засаг дарга, холбогдох дөрвөн сумдын удирдлагуудтай байгуулсан гэрээний дагуу Хурх-Хүйтэний БНГ-ын менежмент, хамгаалалтыг Зэрлэг амьтан судлах хамгаалах төв ТББ хариуцаж байна.
Поян нуурын БНГ-т өвөлждөг цагаан болон цэн тогоруу, бусад олон зүйлийн шувуудыг үзэж сонирхохоор жилд хэдэн зуун мянган жуулчид ирдэг тул мужийн захиргаанаас хоёр жилд нэг удаа усны шувуудын баярыг тэмдэглэдэг.
| Монгол, Хятад Улсын тусгай хамгаалалттай газрууд цэн тогоруу хамгаалалд хамтран ажиллана |
|
Х.НЯМБААТАР: Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
2026-04-23 11:44:27
ХОРИОД ЖИЛ НОМЫН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ ГУРВАН ХҮҮХДЭЭ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАСАН А.БАЙГАЛЬМАНДАХ
2026-04-23 08:44:12
У.Нямхүү “Нүүдлийн мал аж ахуйн отор нүүдэл” симпозиумд илтгэл тавилаа
2026-04-23 08:31:32
"САНЬЯА-2026" элсний наадмын нээлт боллоо
2026-04-23 08:10:38
ИРГЭД ҮНИЙН ӨСӨЛТӨД “ӨРЦЛҮҮЛЖ”, ХҮНСНИЙ ЗАХУУД ХҮНГҮЙДЭЖ БАЙНА
2026-04-23 07:52:56
УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ЭРТ БОСДОГ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ
2026-04-23 07:08:37
Г.МЯГМАРРАГЧАА: ХАЛИУН БУГА АГНАСАН ЭТГЭЭДИЙГ СҮҮЛИЙНХЭЭ МАХЫГ БОГЦОНДОО ХИЙЖ БАЙХАД НЬ ОЧТОЛ ХУТГА БАРИАД, УЛАНГАСАН ДАЙРЧ БАЙЛАА
2026-04-23 07:00:00
ҮРТЭЙ, ҮНДЭСТЭЙ БОЛГОНЫГ ХАМГААЛАГЧДЫН ХАВАР
2026-04-23 07:00:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-04-23 07:00:00
2026-04-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |