ТЦА-ны ЗЦГ-ын дэд дарга, хурандаа Ч.Батболд “Монгол Улсын нутаг дэвсгэрт үргэлжлэн орж буй цас, түүнээс хамааралтайгаар нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон. Үүн дотроо Улаанбаатар хотод багагүй хур тунадас орсон. Үүнтэй холбоотойгоор зам харгуй дээр халтиргаа гулгаа үүссэн. Урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн байгууллага нийслэлийн төр, захиргааны бусад байгууллагатай хамтраад тодорхой арга хэмжээг зохион байгуулсан. Сүүлийн хоёр өдөр тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнд нэлээд удаашрал бий болсон. Зам харгуй дээр давс, бодис хэдийгээр цацаж буй боловч 30-аас дээш хэмтэй энэ цаг үед дээрх арга хэмжээнүүд төдийлөн үр дүнгээ өгөөгүй. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн захирагчийн албанаас зам харгуй дээр 0-5 метрийн хэмжээтэй хайрга дайрга цацаж, тээврийн хэрэгслийн урсацыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээг зохион байгуулсан. Замын түгжрэл, халтиргаа гулгаа зэрэг үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар тодорхой хэмжээний нутаг дэвсгэрт бүсчлэлээр тээврийн хэрэгслийн улсын дугаарыг сүүлийн орноор тэгш, сондгойгоор хязгаарлах шийдвэр гарлаа. Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд улсын дугаарын сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл долоо хоногийн ДАВАА, ЛХАГВА, БААСАН гарагт хөдөлгөөнд оролцоно. Тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл долоо хоногийн МЯГМАР, ПҮРЭВ, БЯМБА гарагт 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийнэ. Ням гарагт харин улсын дугаарын хязгаарлалт байхгүй. Цагдаагийн байгууллагаас дугаарын хязгаарлалтын тэгш, сондгойгоор зохицуулах чиглэлээр нийтдээ 232 цэгт 758 албан хаагч үүрэг гүйцэтгэнэ” гэв.
| Ч.БАТБОЛД: Сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл даваа,лхагва, баасан,тэгш нь мягмар, пүрэв, бямбад замын хөдөлгөөнд оролцоно |
|
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |