• Өнөөдөр 2024-05-14

Шөнөөр дрифт хийсэн жолоочдыг 150-200 нэгжээр торгожээ

2023-12-16,   2095

  Олон нийтийн цахим сүлжээнд шөнийн цагаар дрифт хийж, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж байна гэх иргэдийн бичлэг, мэдээллийн дагуу дуудлага, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулсан.

               Дээрх хууль зөрчсөн 5 этгээдийг хяналтын камерын тусламжтай олж тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар тус бүр 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Ж-г 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.Эрхэм жолооч Таны үйлдэл ухаалаг утастай иргэн бүрийн байнгын хяналтад байгааг ойлгон ухамсарлаж, хууль, дүрмийг чанд сахиж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.


Шөнөөр дрифт хийсэн жолоочдыг 150-200 нэгжээр торгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 06:46:16
    Зочин: Лагер явах замд цас орох болгонд ориулж байх юм . Шөнжин шүү . Уг нь тийм дуртай юм эхлээд орчины амаглан тайваныг эхлэж бодмоор доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-17 17:09:04
    Зочин: Зөв ахиж зөрчил гаргавал 150 нэгжээр торгохгүй шууд жолоодох эрхтэй яриач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 22:05:18
    зочин: замаа л дрифт хийхээргүй л болгооч. мөсөн коток шиг зам дээр чинь зүгээр явсан ч дрифтлээд байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 20:42:48
    зочин: ХУД 15р хороо ЧӨЧ КН байрны зүүн талын тойрогт 2023.12.15 шөнө үүрийн 3-4 цагт 3 цагаан уралдааны бололтой жижиг цагаан машинууд дриффт маш удаан хийсэн. Рамадагийн гадаа очиж машинаасаа буугаад залуус ярилцаж байгаад явсан. Хол учир дугаар харж чадаагүй. Цагаан адилхан машин л байв.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188