Өнгөрөгч 2022 онд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тухайн үеийн Нэгдсэн эмнэлгийн дарга П.Оюунцэцэгийн хамт БНСУ-ын Сөүл хот дахь Сон-Э эмнэлэгтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг харилцан хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Тус гэрээ нь Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сөүл хот дахь Сон-Э эмнэлгийн хооронд эмчилгээ оношилгооны хувьд хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлж, иргэдийн эрүүл мэнд, эмчилгээний чанарыг дээшлүүлэн дэмжлэг үзүүлэхэд чиглэгджээ.
Мөн гэрээнд тусгагдсан Нэгдсэн эмнэлгийн эмч сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэнг Сон-Э эмнэлэгт урт болон богино хугацаатай сургалтад хамруулах ажлын хүрээнд Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгийн сувилагч Н.Олдошгүй, Хүүхдийн тасгийн сувилагч Ц.Уранчимэг, Дотор, арьсны тасгийн ахлах сувилагч Э.Номинтуул нар энэ сарын 19-нд явахаар болж, Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон бусад удирдлагуудтай уулзлаа.
Энэ үеэр Аймгийн Засаг дарга хамтын ажиллагааны хүрээнд мэргэжил мэдлэгээ дээшлүүлэн, хариуцлагатай байж гэрээний үүргээ биелүүлэн дараагийн очих хүмүүстээ гүүр болохыг хүсэж, амжилт хүслээ.
| БНСУ-ын СОН-Э эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд Булган аймгийн гурван сувилагч Солонгосыг зорино |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |