• Өнөөдөр 2025-05-11

БЕГ: Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байхыг зөвлөж байна

2023-12-15,   4616

             Боловсролын ерөнхий газраас шинэ жилийн баяртай холбогдуулан цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад дараах зөвлөмжийг хүргэлээ. Тухайлбал,
 
-Шинэ жилийн баяр, багт наадам, урлагийн наадам зэргээр төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байх;
 
-Шинэ жилийн баяр тэмдэглэх нэрийдлээр суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсгэхээс сэргийлэх;
 
-Анги чимэглэх, суралцагчдад бэлэг бэлдэх гэх мэтээр хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардахгүй байх;
 
-Жигд хувцас зэрэг материаллаг зүйлд ач холбогдол өгөхөөс илүүтэй шинээр сурсан мэдсэнээ тайлагнахад анхаарах;
 
-Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэх зөвлөмжийг хүргүүлсэн байна.
 
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

БЕГ: Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байхыг зөвлөж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 23:49:44
    Намжилсүрэн: Алга хэмжээг дэмжиж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 23:39:49
    БАГШ : СУРГУУЛЬ БҮР ДЭЭР ШИЛДЭГ СУРАГЧДЫГ БЭЛЭГ ӨГЧ ЗААВАЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ХҮҮХДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛДЭГ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 23:37:25
    Малчин: МАН ТОМЧУУД УИХ ГИШҮҮДЭЭ ХЭЛ ХУЦАХГҮЙ ШҮҮ. ХҮҮХДҮҮД БАЯРЛАХ ЁСТОЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 19:50:29
    Нямгэрэл: Яг зөв үнэн шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 17:36:12
    Зочин: Тэнэгдүүхэн ажлаа мэддэггүй удирдлагатай сургууль яах нь тодорхой биш байсан юм ашгүй, тэмдэглэхгүй байж болох нээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 17:35:58
    Зочин: Тэнэгдүүхэн ажлаа мэддэггүй удирдлагатай сургууль яах нь тодорхой биш байсан юм ашгүй, тэмдэглэхгүй байж болох нээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 15:58:17
    Зочин: Хийгээд эхлэээд явж бхад хэзээ хойно юу ч яриад бгаан Хүүхдүүдийн хамгийн их хүлээдэг баяр шинэ жил Наа нэг балааа юмааа жилийн жилд л ярих юм больчиж болдгүмууу Тэмдэглэж эхлэхээс нь өмнө наад балаа юмаа зарлахгү яасын
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 09:49:40
    Zochin: Хүүхэд насны хамгийн дурсамжтай гоё баяр бол сургуулийн шинэ жил байлаа. Бүх сургууль даяараа гоё зохион байгуулж тэмдэглэдэг. Бүх бүлгүүдээс шилдэгийн шилдэг хүүхдүүд сургуулийн өвлийн өвгөн ааваас бэлэг гардан авдаг. Шинэ жил дөхөөд ирэхээр хүүхдүүдийн сурлага эрс сайжирдаг. Учир нь ангийн нийт сурагчид гацуур модны зурагтай ханын сонингоо онц сайн дүнгээр чимэгоэдэг байсан юм. Ингэж л бидний сурах идэвхи санаачлага, нэг нэгэндээ сайнаар үлгэрлэдэг, нийгмийн оролцоо сайжирдаг байсан юм шүү! Харин одоо хүүхдийг дүнгээр ялгаварлан гадуурхахгүй, олноор нь цуглуулахгүй гэх мэт арга саам зохиож хүүхдүүдийн хүүхэд насыг хулгайлж байна аа. Энэ үеийн хүүхдүүд томчууд бидэнд хангалттай хүүхэд насаа хулгайлуулж өсөж байна. Ийм байхад гар утас, дэлгэцийн хэрэглээ яаж багасаж вэ дээ. Сургуулийн зүгээс олон2 арга хэмжээнүүд, тэмцээн уралдахнууд зохиож байж л анги хамт олны нэгдэл, нийгмийн оролцоо, манлайлах ур чадварууд нэмэгдэнэ шүү дээ. Яагаад энэ улсыг мөхөлрүү нь явуулаад байгааг л ойлгодоггүй юм даа. Нэг анги дотроо олон фракц болон хуваагдах, багш нар нь эцэг нхчүүдээс үргэлж айж бэгшсэн хөгийн байдал газар авчихаад байна. Энэ юунаас үлдэлтэй вээ? Энэ нь анги хамт олон нэгдэж чаддаггүйгээс үүдэлтэй шүү дээ. Ангийн багш нар ангийн нийт сурагчидтайгаа тулж ажиллахгүй аливаа арга хэмжээнээс залхсан, зугтсан, биеэ хамгаалсан байлалтай болсон шүү дээ! Юм л бол энэ сургуулийн энэ багш тэгж мөнгө идлээ уулаа гэх мэт хэл ам их гаргадаг болсон. Эцэг нхчүүд өөрсдөө бол хэдэн зуун мянгаар шинэ жил, төрсөн өдөр тэмдэглэдэг, шоуддаг арчаагүй хувиа бодсон бэртэгчид болсон шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-15 12:54:21
    Irgen: Erdmiin urguu surguuli urĺagiin uzĺeg zohioj bna boliulaach
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-15 12:54:20
    Irgen: Erdmiin urguu surguuli urĺagiin uzĺeg zohioj bna boliulaach
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-15 12:18:17
    Зочин: Хүүхдүүдийн ганц баярладаг хамгийн сайхан баярыг хийхгүй байсаар хэдэн жилч боловдоо. Тэгтэй тэргүй эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулаад гадуур тэнээд л баярлуулж байгаа нэртэй явдаг шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-15 11:45:58
    Улныхан: Наадах чинь худлаа попорч байна, бараг хийгээд эхэлчихсэн мөнгөө татаад хоолноосоо хасаад өгч байна, ганцаараа тэмцээд дийлэхгүй хүүхдээ аваад яв л гэнэ. Нэгж байгууллагадаа очиж шалгахаар авилгаа аваад буцна. Ийм Төр байна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188