НҮБ-ын боловсрол, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гоос “Боловсролын эрхийн асуудлаарх олон улсын яриа хэлэлцээ” сэдэвт чуулганыг энэ өдрүүдэд Парис хотноо зохион байгуулж байна. Чуулганд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцож, үндсэн илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.
Илтгэл Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл ба сайн туршлага гэсэн сэдэвтэй байсан юм. Монгол Улсаас гадна Португал улсын боловсролын сайд мөн энэ сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Монгол Улсын тухайд эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсролд хамрагдах эрхийг сурагч бүрийн өмнө нээж өгөхөөр зорьсон нь хамгийн том дэвшил болж байгаа юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан манай улсын тэргүүн туршлага гэж хэд хэдэн зүйлийг онцлов.
Монгол Улс цэцэрлэгт хамрагдалтыг 92 хувьд хүргэж, хүсэлт гаргасан хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна. Мөн 2 настайдаа сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж эхлэх эрхтэй гэж хуульчилсан.
Ялгаатай хэрэгцээтэй сурагчдад боловсрол олгох бүх боломжийг эрэлхийлж байгаа нь Монгол Улсын сайн туршлага болж байна гэлээ. Тусгай сургууль цэцэрлэгээс гадна ердийн сургуульд сурах нээлттэй боломжийг бүрдүүлж, дэмжих төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр зорьж байгааг салбарын сайд илтгэлдээ онцолсон.
Монгол улс өргөн уудам нутаг дэвсгэртэй. Дараагийн сайн туршлагаар онцлох зүйл бол тархан суурьшсан ард түмэнд цахим дэд бүтцийн тусламжтайгаар сурах эрхийг нээж өгч байгаа явдал гэлээ. “Мэдлэ” цахим сургуулийг амжилттай хичээллүүлж орон зайнаас үл хамааран сурах эрхийг нээсэн нь бусад улсын анхаарлыг татаж байна.
| БШУ-ны сайд ЮНЕСКО-гийн “Боловсролын эрхийн асуудлаарх олон улсын яриа хэлэлцээ” чуулганы үндсэн илтгэлийг тавьж, хэлэлцүүллээ |
|
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |