Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч Б.Хонгорзул цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэг цагдан хоригдоод 10, өлсгөлөн зарлаад 72 цаг болж байна. Түүний биеийн байдал маш муу, гар, хөл нь чичирсэн, даралт нь унасан, царай нь цонхийсон байдалтай байна. Хоол, цай идэж уухгүй л бол биеийн байдал өөрчлөгдөж, үхэлд хүрэх эрсдэлтэй байдаг. Өмгөөлөгчийн хувьд өлсгөлөн зарлахгүй байхыг зөвлөсөн боловч үйлчлүүлэгч өөрийн хүсэлтээр өлсгөлөн зарлаж байгаа.
Н.Өнөрцэцэгт Эрүүгийн хуулийн 13.14-т заасан худал мэдээлэл тараах гэдэг үндэслэлтэй нийлээд таван хэрэгт яллагдагчаар татсан. Үүний нэг хэрэгтэй нь бид танилцсан. Яллагдагч болох хэрэг дээрээ хилийн хориг тавьсан. Үлдсэн дөрвөн хэргийн яллагдагчаар татах тогтоолтой танилцаагүй учраас Н.Өнөрцэцэгийг яллагдагч болоогүй гэж үзэж байгаа. Цагдан хорих арга хэмжээг зөвхөн яллагдагчид авдаг. Манай үйлчлүүлэгчийн хувьд яллагдагч болоогүй. Цагдаагийн албан хаагч Н.Өнөрцэцэгийн гар утасны дугаарын сүүлийн тоог буруу хийж, олон удаа залгасан гэх баримт бий. Хуульд зааснаар албадан ирүүлэх арга хэмжээ авах ёстой байсан. Түүнээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл байхгүй гэсэн үг. Эрх чөлөөгөө хязгаарлуулсан ч гэсэн эрхээ эдэлж чадахгүй байгаа. Шөнө унтаж чадахгүй болтол нь дээрээс нь гэрэл тусгадаг, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон этгээдүүдтэй байнга тааруулж сэтгэл зүйн хувьд нөлөөлж байна. Гуравдугаарт, арилгаагүй гэдэс, цувдаагаар хийсэн хоол өгч байна. Тийм болохоор бараг 10 хоног хоол идээгүй, хүйтэн, чийгтэй өрөөнд байлгаж байгааг эрүүдэн шүүлт гэж үзэж байна. Н.Өнөрцэцэгийн хэрэг хөнгөн гэмт хэрэг” гэв.
| ӨМГӨӨЛӨГЧ Б.ХОНГОРЗУЛ: Н.ӨНӨРЦЭЦЭГИЙГ ШӨНӨ УНТУУЛДАГГҮЙ, ЦЭВЭРЛЭЭГҮЙ ГЭДЭС, ЦУВДААТАЙ ХООЛ ӨГДӨГ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |