УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилох хүмүүс нэгдүгээр сараас өмнө албан тушаалаа хүлээлгэн өгөх ёстой байдаг. Сонгуулийн тухай хуулийн 29.4-т: Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.
• 29.4.1.төрийн жинхэнэ албан хаагч
• 29.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан
• 29.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал гэж заасан.
Энэ дагуу ажлаа хүлээлгэн өгөх хүмүүсийн нэр тодорсоор байна. Энэ жагсаалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нар нэмэгдэж байна.
Б.Лхагвасүрэнгийн хувьд: Архангай аймагт нэр дэвшихээр зэхэж байна. Ажлаа өгөх асуудал удаа дараа хөндөгдсөн ч, өдий хүрч ирсэн. Өдгөө Архангайн тойрогт судалгаагаар "сайн" үнэлгээ авсан тул ийн цаг үеийг нь тааруулан ажлаа өгөх гэж байгаа аж. Уг тойрогт МАН-аас УИХ-д сонгогдсон Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, Ё.Баатарбилэг Хөгжлийн банкны хэргээр яллагдаад байгаа юм.
Д.Баярсайханы хувьд: Баянгол дүүрэгт нэр дэвшихээр зэхэж байна. Түүнийг 2019 онд УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилсон юм. Тэрбээр санхүү менежмент эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн. Эл дүүрэгтэй олон шалтгаанаар холбоотой. Тодруулбал, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын сонгуулийн менежерээр ажиллаж байсан. Мөн түүний аав Баянгол дүүргийн ИТХ-д удаан ажилласан намтар түүхтэй.
| Монголбанкны Б.Лхагвасүрэн, СЗХ-ны Д.Баярсайхан нар ажлаа өгч, нэр дэвшинэ |
|
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |