“Монгол ур чадвар 2023” тэмцээн энэ сарын 11-нд CNC токарь мэргэжлийн үндэсний ялагч тодруулах сүүлийн шатны шалгаруулалтаар эхэлсэн. CNC токарь мэргэжлийн 3 дахь шатны тэмцээн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т амжилттай зохион байгуулагдсан. Энэ төрлийн сүүлийн шатанд Налайх дүүрэг дэх Политехник коллежийн оролцогч Б.Эрдэнэбилэг, Барилгын Политехник коллежийн А.Нямбаяр нар өрсөлдсөн бөгөөд үндэсний ялагчаар А.Нямбаяр шалгарч, 2024 онд Бүгд Найрамдах Франц Улсад болох Дэлхийн ур чадварын 47 дахь тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхтэй болов.
Харин “Монгол ур чадвар 2023” тэмцээний гагнуурын мэргэжлийн сүүлийн шатны тэмцээн нийслэл хотноо Техник Технологийн Политехник Коллеж дээр зохион байгуулагдаж байна. Гуравдугаар шатанд Өмнөговь аймаг дахь Политехник Коллежийн оролцогч Б.Чухал, Герман-Монголын МСҮТ-ийн оролцогч Г.Отгонцэцэг нар шалгаран өрсөлдөж байгаа.
Гурван үе шаттай явагдаж байгаа “Монгол ур чадвар 2023” тэмцээн нь гагнуур, мужаан, сантехник, өрөг угсрагч, тогооч, цахилгаан, график дизайн, CNC токарь гэсэн найман мэргэжлээр шилдгүүдээ тодруулах юм. “Монгол ур чадвар 2023” тэмцээний төрөл бүрийн мэргэжлийн шилдгүүд арванхоёрдугаар сарын 15-ны өдөр тодорно
| “Монгол ур чадвар 2023” тэмцээний ялагчид дэлхийн ур чадварын 47 дахь тэмцээнд оролцоно |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |