Ховд аймгийн прокурорын газар, Цагдаа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран сумдад ажиллажээ.
Тодруулбал, Буянт, Мянгад, Дөргөн, Эрдэнэбүрэн, Ховд, Алтай Үенч, Булган зэрэг 10 гаруй суманд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалгаж, орон нутгийн иргэдэд “Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл, анхаарах асуудал”, “Гэмт хэрэг, зөрчил түүний хор уршиг”, “Болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах нь”, “Үе тэнгийнхний дээрэлхэлтээс сэргийлье”, “Хүүхдийн эрх, үүрэг” сэдвүүдээр сургалт хийсэн байна.
Мөн ерөнхий боловсролын сургууль, дотуур байранд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр хийж буй ажилтай танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Түүнчлэн дотуур байранд амьдардаг 400 гаруй хүүхэдтэй уулзалт хийж, үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн гэх хүүхдүүдийг сэтгэл зүйчтэй холбон өгч, туслалцаа үзүүлсэн байна.
| Ховд аймгийн 10 суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шалгажээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |